Hicheeldaalgavar
 Байгууллагын соёл гэж юу вэ

Байгууллагын соёл гэдэг нь байгууллагын бусдаас ялгарах байгууллагын доторх гишүүдийн янз бүрийн үзэл бодлыг нэгтгэж байдаг хүчин зүйл юм. Байгууллагын соёлыг тухайн байгууллагын удирдагч тодорхойлж ажилчид нь хэрэгжүүлдэг. Байгууллагын соёл нь ажилчид хоорондын харилцаагаар илэрдэг тул байгуулагын соёл өндөр байх нь ажилчдын мэдлэг чадвар сайн байхтай холбоотой. Байгууллагын соёл гэдэг нь практик үйл ажиллагаа мэдлэг ёс заншил итгэл үнэмшлийн дүрээр хамарсан нийгмийн уламжлалт зан төлөвийг хэлнэ. Байгууллагын соёл нь байгууллага бий болж үүсэхэд хамт үүснэ. Байгууллагын соёл нь байгууллагын үнэ цэнэ гэсэн тодорхойлтыг бий болгодог. Дараах 10 хүчин зүйл байгууллагын соёлыг тодорхойлно.

1. Хувь хүний санаачлага

2. Ажиллагсдын шинэ санаачлагыг дэмжсэн бусдын хэм хэмжээ

3. Байгууллагын зорилт гүйцэтгэлийг дэвшүүлж байгаа байдал

4. Байгууллагын доторх нэгжүүдийн хамтын үйл ажиллагааны түвшин

5. Удирдлагын дэмжлэг

6. Хяналтын байдал

  7. Харьцуулалт

8. Шагнал

9. Зөрчлийн удирдлага

10. Харилцаа холбоо

2.      Байгууллагын соёл хэрхэн бий болдог вэ

Соёлыг үүсэн бий болоход 3хүчин зүйл нөлөөлнө.

1.Сонголт

Энэ нь байгууллагын үүрэг зорилгыг биелүүлэхэд шаардагдах чадвар,мэдлэг,үр дүнг эзэмшсэн ажилчдыг сонгон авах олж илрүүлэх үйл ажиллагааг хэлнэ.

2.Дээд удирдлага

Дээд удирдлагын яаж ажиллаж байгаагаас хамааран байгууллагын соёлын оршин тогтнох үндэс болдог.

3.Хамт  олон

Байгууллага шинэ ажилчдаа хамт олонд нь дасган сургаж байгууллагын соёлд дасахад нь тусалдаг.Хамт олон бий болох үеийг нийгэмчлэх юм. Энэ үе нь 3 үе шаттай:

А. Өрсөлдөөний үе

Б. Уулзалтын үе

В. Өөрчлөлтийн үе

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сайн байна уу? Зөрчлийн удирдлага гэж юу вэ?
Ариунаа (зочин) хэзээ бичсэн: 2024-10-13 23:16 | |



:-)