Hicheeldaalgavar

Интернээс бид бичвэр буюу текст, зураг, дуу, видео буюу бичлэг зэрэг мэдээллийг татан авч болно.

Бичлэг татах 2 арга байдаг.

  1. Интернэтээс онлайн сайт ашиглан татах
  2. Програм суулган бичлэг татах

Интернэтээс онлайн сайт ашиглан татах: www.google.com-руу нэвтрэн хайлтын хэсэгт online video downloader гэж хайхад онлайнаар дуу, бичлэг татдаг олон програм гарч ирнэ. Сонгосон бичлэгийнхээ URL хаягийг copy команд өгөн online video downloader сайтад paste командыг өгч download гэдгийг сонгон татаж авна. Өргөн ашиглагддаг онлайн сайтуудаас дурьдвал: www.onlinevideoconverter.com, keepvid.pro, y2mate.com

topvideodownloader.com, www.download-video.com,

Програм суулган бичлэг татах

http://youtubedownload.altervista.org/ хаягруу орж програмаа татаж авч суулгах

Зурган мэдээлэл

Интернэтээс зураг хайхдаа www.google.com сайтруу орж хайлтын цонхон дээр хэрэгцээт зурагны нэрээ бичиж хайх цонхонд дарна.

Хэрэгцээт зургаа сонгон хулганы баруун товчлуур дээр дарж save image as командыг сонгон хадгалах замыг зааж өгнө.

Текстэн мэдээлэл

Интернэтээс текстэн мэдээлэл хайхдаа www.google.com сайтруу орж хайлтын цонхон дээр хэрэгцээт мэдээллийн нэрээ бичиж хайх цонхонд дарна.

Хэрэгцээт мэдээллээ сонгон идэвхжүүлж хулганы баруун товчлуур дээр дарж copy командыг сонгоно. Эсвэл текстэн мэдээллээ идэвхжүүлэн гарнаас ctrl+c товчны хослолыг сонгоно.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)