Өргөдлийн бүтэц:
· Өргөдлийн толгой хэсэг буюу гарчиг
· Тэргүү буюу өргөдлийн гол санаа
· Эхлэл хэсэг буюу өөрийн тухай товч танилцуулга (2-3 өгүүлбэрт багтсан байх)
· Үндсэн хэсэг буюу уг асуудлыг шийдэхэд холбогдох гол зүйлс (Таны боловсрол, ажлын туршлага, ур чадвар, 4-6 өгүүлбэрт багтсан байх)
· Төгсгөл хэсэг буюу ямар асуудлыг хэрхэн шийдвэрлүүлэх (яагаад энэ ажилд орох болсон шалтгаан, 1-2 өгүүлбэрт багтсан байх)
· Өргөдлийн төгсгөлд өөрийн овог, нэр, оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, он сар өдрөө бичих
Анхаарах зүйлс:
ь Өргөдлийг өөрийн гараар бичнэ.
ь Хөх, хар өнгийн үзгээр гаргацтай, цэвэрхэн бичих
ь Уншихад хялбар, ойлгомжтой
ь Зөв бичгийн дүрмийн болон үг үсгийн алдаагүй, найруулга сайтай
ь Албан бичгийн загварын дагуу бичигдсэн байх
ь Шаардлагатай бүх мэдээллээ оруулсан
ь Нэг хуудаснаас хэтрээгүй байх