Hicheeldaalgavar
 Таны ажлын амжилтанд нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйлс нь хандлага юм. Хувь хүний хандлага гэсэн ойлголтыг тухайн хүний амьдралын бүх асуудалд хандах үзэл бодлын хэлбэр гэж юм. Амьдралд хандах хувь хүний хандлагыг эерэг, сөрөг гэж ерөнхийд нь хоёр хэлбэрт ангилж байна. Эерэг хандлагатай хүмүүс ихэвчлэн өөдрөг, сэргэлэн, нийтэч, нөхөрсөг байх бөгөөд тэд хүмүүстэй амархан эв дүйгээ олж, амьдралын ихэнх цаг хугацааг аз жаргалтай өнгөрүүлдэг.

 

ЭЕРЭГ ХАНДЛАГА

 

·        Үргэлж инээмсэглдэг

·        Өөдрөг хүсэлт тэмүүлэлтэй

·        Бусдын үзэл бодол, байр суурийг ойлгодог

·        Хийсэн ажил, амжилттаараа бахархаж чаддаг

·        Гаргасан алдаа, дутагдалаа хүлээн зөвшөөрдөг

·        Бусдад шудрагаар шүүмжлэлтэй ханддаг

·        Хамт олныхоо төлөө санаа тавьдаг

·        Хүнийг сонсож чаддаг

·        Бусдын үзэл бодол, санааг хүндэлдэг

·        Өөрийгөө зөвтгөдөггүй

·        Олон төрлийн сонирхолтой

СӨРӨГ ХАНДЛАГА

 

·        Бага инээмсэглэдэг

·        Ямарч хүсэл эрмэлзэлгүй

·        Харилцагч хүний үзэл бодол, байр суурийг ойлгодоггүй

·        Бараг бүх юманд гомдоллож байдаг

·        Гаргасан алдаа дутагдалдаа ямагт бусдыг буруутгадаг

·        Бусад хүмүүст ямагт шүүмжлэлтэй хандддаг

·        Хэзээд зөвхөн өөрийгөө боддог

·        Бусдыг сонсож чаддаггүй

·        Хүмүүст өөрийн үзэл бодлыг тулгадаг

·        Хэзээд өөрийгөө зөвтгөдөг

·        Цөөхөн сонирхолтой

 Сөрөг хандлагатай хүмүүс уур уцаартай, зожиг, цаг үргэлж гомдоллож аз жаргалыг мэдэрдэггүй. Бусад хүмүүстэй харилцахад ямагт бэрхшэлтэй тулгардаг

 Ажлаас халагдаж байгаа шалтгааны ихэнх нь бусад хүмүүстэй харилцах харилцааны асуудлаас болсон байдаг.

 Ажилтны хандлага ажил хөдөлмөрийг гүйцэтгэх хичээл зүтгэлээр шууд л илэрч байдаг.

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)