Hicheeldaalgavar
Үүнд:
Цахим системүүд (e-systems): цахим боловсрол (e-education); цахим бизнес (ebusiness); цахим арилжаа (e-commerce); цахим засаглал (e-governance); цахим эрүүл мэнд (e-health)
Мобайл системүүд (Mobile, m-systems): мобайл арилжаа (m-commerce); мобайл бизнес (m-business)
Юбиктос системүүд (Ubiquitous, u-systems): юбиктос арилжаа (u-commerce); юбиктос бизнес (u-business).
            Гар утас, компьютер төдийгүй бүх л электрон төхөөрөмжийг интернэтэд холбон, хоорондоо дата солилцдог ухаалаг сүлжээг бий болгох Юмсын интернэт (Internet of Things)- ийн салбар сүүлийн үед улам бүр хөгжиж байгаа билээ. Урьд нь интернэтэд зөвхөн хүн л холбогддог байсан бол одоо бүх зүйл холбогддог болж байна. Энэ бүхэн технологийн хөгжил, орчин үеийн хүний хэрэгцээ шаардлага, амьдралын хэв маягийг даган робот, хөргөгч, гар утас зэрэг ахуйн хэрэглээний төхөөрөмжүүд интернэтэд холбогдох болсонтой холбоотой. Тухайлбал: Алсын зайд байршиж байгаа төхөөрөмжүүдэд орон сууцны хаалга, цонх, хөргөгч, галын систем зэрэг, бизнесийн хэрэглээнд машины арилжаа, зогсоолын сул талбайг тоолох, байгууллагын цагийн систем, гэрэл гээд л холбогдож байна. Эдгээр тоног төхөөрөмж, ахуйн цахилгаан хэрэгсэл, эд зүйлс өөр хоорондоо холбогдон мэдээлэл солилцдог, үйл ажиллагаа нь харилцан уялдаатай зохицуулагдан явагдах болсноор өнөөгийн нийгэм бүхэлдээ технологижиж байна. Цаашид интернэт сүлжээнд угаалгын машин, эсвэл аяга цай холбогдоод байвал юу болох бол? Улмаар “амьгүй” хэрэглэгчдийн тоо хүмүүсийн тооноос хэдэн зуу, мянга дахин ихэсвэл яах вэ? Судалгаагаар дэлхийн интернэт хэрэглэгчдийн тоо улам бүр өссөөр байгаа ч ирэх жилүүдэд сүлжээг хэдэн тэрбум амьгүй “хэрэглэгчид” ашиглана гэсэн дүгнэлт гарчээ. Мэдээж энэ бол бидний өдөр тутам хэрэглэдэг хөргөгч, автомашин, бичил долгион зуух, цахилгаан зуух, телевизор, гар утас, цаашилбал гутал хувцас, аяга таваг зэрэг ахуйн хэрэглээний эд зүйлс байх болно.
Монгол улсад интернэтийн үйлчилгээ анх 1996 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нэвтэрсэн. Одоогийн байдлаар интернэт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 60 байгууллага үйл ажиллагаа эрхэлж үүрэн холбооны 3G, 4G хөдөлгөөнт сүлжээнд хүн амын 90% нь хамрагдсанаар нийт интернэт хэрэглэгчийн тоо өмнөх оны мөн үеэс 10% орчим өсч 2.6 сая болсон байна. Үүний 2.4 сая буюу 91.5% нь хөдөлгөөнт холбооны хэрэглэгч, 226.1 мянга нь суурин холбооны хэрэглэгч юм.



 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

hellowww
Зочин хэзээ бичсэн: 2024-10-08 10:27 | |
BARBARA ZAILLLLLLLLLLLLLLLLLL!!!!!!!!!!!!
Зочин хэзээ бичсэн: 2024-09-23 10:09 | |
ynziin bainshuu hahahahahaha
baldan (зочин) хэзээ бичсэн: 2024-09-03 12:17 | |
mhmmmmmmmmmmmmmmm
Dulmaa (зочин) хэзээ бичсэн: 2024-09-03 12:16 | |
барбара
амжилт
Үлэмж (зочин) хэзээ бичсэн: 2023-09-12 14:41 | |



:-)