Hicheeldaalgavar

Цагийн менежмент нь Ажил,амьдралын үйл явцаа зөв хувиарлах, зохион байгуулах, хийх зүйлсээ эрэмбэлэхийг хэлдэг.Товчхондоо цагаа зөв хувиарлах чадвар юм. Ухаалаг, зөв цагийн менежмент хийж чадвал ажил хэцүү хүнд санагдахгүй, өөртөө ч сэтгэл зүйн дарамт учруулахгүй, бага цагт их зүйл амжуулж чадна. Ингэснээр стрэсстэхгүй, өдөр бүрийг урсгалаар өнгөрөөхгүй, ажилдаа дарагдахгүй, амьдралынхаа бүх түвшинд анхаарал хандуулна.
Үүнийг сайжруулахын тулд:

Өөрийн дотоод дуу хоолойг сонс - “Хаашаа явж байгаагаа” мэдэхгүйгээр ажил амьдралынхаа тэнцвэрийг олно гэдэг бараг л боломжгүй зүйл. Номын зохиогч болох мөрөөдөлтэй хэрнээ дуртай дургүй хүний нөөцийн менежер хийж яваа бол, мэргэжлийн тамирчин болох мөрөөдөлтэй ч өнөөдөр түүнийхээ төлөө нэг ч алхам хийгээгүй байгаа бол, мэргэжлийн гоо сайханч болохыг хүсдэг хэрнээ уул уурхайн компанид өөрийн хүсээгүй чиглэлээр ажиллаж суугаа бол яг өөрийнхөө зорилгыг заавал эргэцүүлээд хараарай. Чи зөв газраа байна уу? Хэрэв үгүй бол зөв тийш нь залах алхмаа гүйцэтгэж эхэл. 1, 6, 12 сарын урт богино хугацааны төлөвлөгөө гарга. Өдөр бүр нэг хуудас бич, өглөө болгон бэлтгэл хий, хамаатныхаа ажлынхаа хүүхнүүдйн нүүрийг будаж хоббигоо хөгжүүл. Зөв чигээ л эхлээд тогтоо.

Цагаа яг юу, юунд зарцуулж байгаагаа анзаар - Энэ алхмыг аль болох хялбар, ойлгомжтой байлгахын тулд дэвтэр гаргаад өдөрт цагаа зарцуулж байгаа зүйлсээ жагсаа. Ажилдаа 10 цаг, гэр бүлдээ 1-2 цаг, зурагт үзэж фэйсбүүк ухахад нийт 2-3 цагийг, унтахад 8-9 цагийг зарцуулдаг бол өмнөө маш том, улаан асуултын тэмдэг байна гэж ойлгох хэрэгтэй. Өөр бусад зүйлд огт цаг зарцуулдаггүй юм биш биз? Нэг зүйлдээ л хэт их төвлөрөөд байгаа юм биш биз? Үр дүнгүй зүйлд цагаа үрээд байгаа юм биш биз?

Хэрэгтэй цагтаа ҮГҮЙ гэж хэлж чаддаг бай - Хүнд туслах мэдээж сайхан л даа. Гэхдээ үнэхээр чиний цаг завыг үрэх, ямар ч шаардлагаүй зүйлд бол зоригтойгоор үгүй гэж хэлж сур. “Буруугаар бодчихно” гэж бүү эмээгээрэй. Чиний цаг алтнаас үнэтэй учраас чи хэрэгтэй, чухал, сэтгэл ханамж өгөх зүйлдээ зарцуулах бүрэн эрх мэдэлтэй.
Мэдээж, төлөвлө - Ямар ч төлөвлөгөөгүйгээр ажлаа амжуулах тухай бодож яваа юм биш биз? Хэрэв тийм бол яг одоо тэмдэглэлийн дэвтэр, утасны мемогоо гаргаад өглөө, өдөр, орой, хийх зүйлсээ жагсаа, дараалалд оруул, мартахгүйн тулд тэмдэглэ.

Цаг төлөвлөлт нь Цагийн менежментийг үр бүтээмжтэй байлгахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хэрэгсэл юм. Төлөвлөгөө нь ажил амьдралынхаа тэнцвэрийг хадгалах, ажлаа зөв эрэмбэлэх, үүрэг даалгавар товлосон ажлуудаа цаг тухайд нь марталгүй гүйцэтгэхэд чухал нөлөө үзүүлдэг. Чиний өдрийг эмх цэгцтай болгох “ажил хэрэгч” туслах гэж нэрлэсэн ч болно шүү.

Үүнийг сайжруулахын тулд:

Эрэмбэ тогтоо - Нэн түрүүнд заавал хийх зүйл бол энэ. Өглөө хүүхдүүддээ эрүүл өглөөний цай бэлдэхээс эхлээд ажил дээрээ ирээд түрүүлж хийх зүйлээ жагсаа, яаралтай чухлыг хамгийн эхэнд гүйцэтгэхээр төлөвлөгөөндөө тусга. Нэгдэх өдрийн өглөө 9 цагт хурал, 12 цагт төслийн анхны хувилбараа өгөх, 15 цагт товлосон багийн уулзатандаа очих, 17 цагт жолоондоо суух, 19 цагт оройн хоолоо бэлэн болгох, Лхагва гаргийн 10 цагт төслөө багийнхандаа танилцуулах, Бямба гарагт хүүхдүүдтэйгээ салхинд гарах, Ням гарагт гэртээ амарч ном унших, уран зургийн дугуйландаа явах зэргээр төлөвлө.
Хамгийн чухлыг түрүүлж хий - Чухлаа түрүүлж хийхгүй бо цаг заваа зарцуулж хийсэн бусад зүйлс чинь үнэ цэнгүй ч болж мэдэх учраас хамгийн чухал, хамгийн яаралтай, цаг хугацааны хувьд нэн түрүүнд хийх шаадлагатай зүйлээ заавал төлөвлөгөөнийхөө эхэнд тусга. 12 цагт даргадаа ажлын тайлангаа өгөх ёстой бол үүн дээрээ эхлээд ажилла, чухал төсөл дээр ажиллаж байгаа бол бусад ажлаа хийх цагыг хойш нь зоогоод төслийн ажилдаа анхаарал хандуул. Өдөрт олон ажлыг амжуулахыг хүсдэг байлаа ч нэн чухал нэг ажлаа чанартай гүйцэтгэсэн байхад тэр өдрийг чи нэлээд үр бүтээлтэй өнгөрүүлчихлээ л гэсэн үг шүү. Тиймээс яаралтай, чухал ажлаа нэн түрүүнд барьж авдаг байгаарай.

 

 

 

 

Яаралтай

20-25%

Яаралтай биш

65-80%

Чухал

Амьдралын талбар

Амьдрах ёстой талбар

Яг одоо хийх ажил

/хугацаа нь болчихсон тайлан/

Хойшлуулж болохгүй ажил

/хурал зөвөлгөөнийг бэлтгэл ажил хангах

Өөрийгөө хөгжүүлэх/

Чухал биш

Хий үзэгдэл

10-15%

Бүтэлгүйчүүдийн талбар

0-1%

Завтай үедээ хийж болох ажил

/Утасны дуудлага, message бичих/

Хойшлуулж болох ажил

/хов жив, телевизийн сериал/

Өөрийнхөө цагийг хэрхэн өнгөрүүлж буйгаа хянах

Та цагаа удирдаж сурахын тулд хамгийн түрүүнд хийх алхам бол та ихэвчлэн цагаа юунд илүү их зарцуулж байна вэ? Та өдөрт 30 минутыг и-мэйл илгээхэд зарцуулдаг гэж бодож байтал бодит байдалд өдрийн талыг энэ ажлыг хийхэд зарцуулаад байна уу? Үүнийг хийх энгийн арга бол утасны цаг бүртгэдэг апп-ийг утсандаа суулгаад бүтэн 7 хоногийн турш бүртгэсний дараа өөрийн тайланг хараарай.

Хийх зүйлийнхээ жагсаалтыг гаргах, гэхдээ юуг ч орхиж болохгүй

Таны хийхээр төлөвлөж буй ажил маш олон жижиг хэсгээс бүрдэх учраас жижиг хэсэг бүрийг марталгүй төлөвлөх хэрэгтэй. Мэдээж хамгийн чухлаас нь чухал биш хүртэл нь эрэмбэлэхээ мартаж болохгүй. Ингэснээр та цагаа төлөвлөхөд илүү амар болох ба хүмүүс хийх зүйлээ хэтэрхий ерөнхий төлөвлөснөөс болоод хугацаандаа амждаггүй. Аль болох жижиг хэсэг тус бүрээр нь задалж төлөвлөснөөр цагаа удирдахад хялбар болно.

Эмх цэгцтэй байх

АНУ-д хийсэн судалгаагаар хүн нэг сард 2,5 өдрийг хайсан зүйлээ олоход зарцуулдаг гэсэн үр дүн гарчээ. Эмх замбараагүй байдал нь цаг хугацаанаас гадна хүний төвлөрөлтөд сөрөг нөлөөтэй байдаг тул өөрийн эргэн тойрны зүйлсийг эмх цэгцтэй байлгахад анхаарах хэрэгтэй.

Цахим хуанли ашиглах

Хуанли нь цагаа удирдахад хэрэгтэй суурь хэрэглэгдэхүүн юм. Цахим хуанли гарч ирснээр олон зүйлийг нэг дор хийх боломж олгосон. Үүнд: хийх ажлын жагсаалт, уулзалт, албан ажил, урьдчилж сануулагч, үйл ажиллагааны тэмдэглэл гэх зэрэг маш олон зүйлийг хялбараар хуваарилж шийдэх цаг хэмнэх боломжийг олгож байна.

Дасгал: Дараах өгүүллэгийг уншиж юуны талаар өгүүлж байгааг дүгнэн дэвтэртээ бичнэ үү?

Сургамжит өгүүллэг

Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Шунал, Мэдлэг, Аз жаргал, Их зан зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ. Хайр үргэлж бүгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ.

Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ. Шунал маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр, "Намайг хамт аваад яваач" гэж гуйхад Шунал "Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга" гэлээ. Хайр, үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Их зангаас тусламж гуйхад тэр "Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочихно" гэжээ. Хажуудаа байсан Уйтгар гунигаас Хайр "Чамтай хамт явья" гэхэд хариуд нь "Өө Хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаар баймаар байна" хэмээв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудавч дуулсангүй.

Гэтэл Хайр хэн нэгэн өөрийг нь дуудаж байгааг сонсжээ. "Хайр минь, хүрээд ир би чамайг авч явья". Нэгэн настан дуудсан байлаа. Харин Хайр өөрийгөө азтайд тооцон, баярласандаа түүний нэрийг асуухаа мартжээ. Шинэ газар очсон хойноо тэд өөр өөрийн замаа хөөжээ. Настанд хичнээн их өртэйгээ мэдэрсэн Хайр Мэдлэгээс "Надад хэн тусласан юм бэ?" гэж асуув. Тэр "Цаг хугацаа" гэж хариулжээ. "Цаг хугацаа гэнэ ээ? Яагаад надад тусалсан юм бол?" Мэдлэг инээмсэглэн байж хариулсан нь "Учир нь зөвхөн Цаг хугацаа л Хайр хичнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог" гэжээ.

 

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)