Hicheeldaalgavar
Мэдээлэл технологийн салбар асар хурдацтай хөгжиж буй өнөө үед өдөр бүр техник технологийн том, жижиг олон мянган шинэ шийдэл,  бүтээлүүд гарч байдаг. Түүний дотор хамгийн том, хамгийн их өөрчлөлтийг авчирч байгаа технологи бол үүлэн Cloud буюу үүлэн тооцоолол гэдэг нь сүлжээнд холбогдсон программ хангамж ба виртуал хэлбэрт шилжсэн техник тоног төхөөрөмж, тэдгээрийг уян хатан удирдан зохицуулах программ хангамж болон үйлчилгээний цогц байдлыг хэлнэ.
 
Хүн бүр нэг л төрлийн өгөгдлийг өөрсдийн компьютер дээр байршуулна                           гэдэг асар их өгөгдлийн давхардлыг үүсгэдэг. Харин энэхүү өгөгдлүүдийг  нэгэн дор төвлөрүүлж, олон талаас нь зэрэг хандаж ажиллавал орон           зайны хувьд асар хэмнэлттэйгээс гадна ажлын бүтээмжийг дээшлүүлдэг.
Үүлэн технологи гэж юу вэ?
Үүлэн технологи гэдэг нь компьютерууд болон     бусад төхөөрөмжүүд нь програм хангамж, дундын өгөгдөл, мэдээллүүдээ интернетийн  орчноор дамжуулан боловсруулдаг тооцоолол юм.
GOOGLE ГЭЖ ЮУ ВЭ?
Google нь интернэт хайлт, зар сурталчилгааны технологийг хөгжүүлдэг, дэлхий даяар цар хүрээтэй хувьцаат компани юм. Google нь интернэтэд тулгуурласан хэд хэдэн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг үзүүлдэг байгууллага юм.

GOOGLE LENS
Та Google Lens-ийн тусламжтайгаар авсан зурагтайгаа холбоотой хайлтыг шууд хийх боломжтой. Тухайлбал таны авсан цэцгийг Lens шууд таньж, нэрийг нь, гарал үүсэлтэй нь, ач холбогдол, давуу талтай нь харуулна гэсэн үг. Аялж яваа газрынхаа талаар заавал “google" эсвэл Wikipedia ашиглах шаардлага одоо байхгүй. Google Lens таны хүссэн мэдээллийг авсан зургаас чинь таслан мэдээлэх болно.
Google checkout
Интернэтээс худалдан авалтыг олон хүн хийдэг. Хувийн мэдээллээ интернэтээр дамжуулан илгээх, өөр сайтаас худалдан авалт хийх болвол, дахин, дахин мэдээллээ оруулах гээд сул талууд байгаа. Тэгвэл энэхүү  асуудлыг шийдсэн нэгэн програм гаргаж ирсэн нь Google checkout юм.
Google Authorship
‘Google Authorship’ нь ямар нэгэн мэдээллийг хэн бичсэнийг харуулдаг үйлчилгээ юм. ‘Google’-ээс хайж гарсан мэдээллийг хэн бичсэнийг харуулдаг бөгөөд ямар хүн болох нь зурагтайгаа хамт гарч ирнэ.
Маш их мэдээлэлтэй интернетээс мэдээллийг хэр найдвартайг мэдэх боломжтой.
Google maps-ийн тухай
Google maps гэж интернэт газрын зураг юм. Хиймэл дагуулаар авдаг учир та энэ газрын зургаас дэлхийн аль ч ямар ч өнцгийг харж болох ба та үзэх гэж байгаа газраа бичээд хайх товчийг дарахад л хангалттай. Хэрвээ таны утас ухаалаг төхөөрөмж бол та маршрут зохиох, gps-ээр дамжуулан явах газраа төлөвлөх бүрэн боломжтой

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)