Hicheeldaalgavar
 Байгууллагын зан төлөвийн шинжлэх ухааны талаарх үндсэн ойлголт, судлах болсон шалтгаан ач холбогдлыг авч үзэх, байгууллага дахь бие хүний зан төлөвийн онцлог шинжүүд, байгууллага дахь бүлгийн үйл ажиллагаа, бие хүн ба бүлгийн харилцан үйл ажиллагаа, зөрчил зөрөлдөөн бий болох учир шалтгаан, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, зөрчил зөрчилдөөнийг хэрхэн шийдвэрлэх арга зам, байгууллагын соёлын тухай ойлголт, байгууллагын соёл хэрхэн бүрэлддэг, түүнийг бүрдүүлэгч хүчин зүйлс, байгууллагын өөрчлөлт, өөрчлөлийн үе шат, өөрчлөлтийн эсэргүүцлийн эх үүсвэрүүдийн талаарх тодорхой ойлголт өгнө. Түүнчлэн байгууллагын ажилтан түүний зан төлөвт суралцах процесс, байгууллагын зан төлөвийг хүлээн авах, бие хүний үндсэн хэв шинжүүд, байгууллага дахь бүлгийн үйл ажиллагаа, бие хүн бүлэгт татагдах үндсэн шалтгаанууд, бүлгийн үйл ажиллагаанд нөлөөлдөг хүчин зүйлүүд, бүлгийн төрөл, бүлгийн нягтралын тухай ойлголт, бүлэгт хамрагдсанаар бие хүнд гарах зан төлөвийн өөрчлөлтүүд, бүлгийн хөгжлийн үе шатууд, баг ба бүлгийн ялгааг тайлбарлан таниулна. Мөн байгууллага дахь хүмүүсийн хоорондох харилцаа, хүмүүсийн сайхан харилцаанд нөлөөлдөг хүчин зүйлүүд, хүмүүс хооронд үүсэх зөрчил, зөрөлдөөний шалтгаан, эх үүсвэр, түүнийг шийдвэрлэх арга замууд, хүмүүсийн зан төлөвт сөрөг хандлага гаргадаг стрессийн тухай ойлголт, стресс бий болох үндсэн хүчин зүйлс ба шалтгаан, түүнийг арилгах арга замууд, бие хүнд үүсэх стрессийг хэрхэн арилгах арга замуудтай танилцана. Ажилтны ажлын гүйцэтгэл, сэтгэл ханамжинд нөлөөлөх соёлын нөлөө, өөрчлөлтийг удирдах загварууд, байгууллагын хөгжлийн тухай ойлголт, мэдлэгийн менежментийн талаар тодорхой ойлголт өгнө.

Байгууллагын зан төлөвийн үндсэн ойлголт

  1. Байгууллагын зан төлөв гэж юу вэ:

      Байгууллагын зан төлөв гэдэг  нь байгууллагын орчинд хүмүүс биеэ хэрхэн авч явдаг ,тэдний ялгаатай янз бүрийн үйл хөдлөл харилцаа хандлага, зан төлөв нь байгууллагын үр ашигтай үйл ажиллагаанд хэрхэн яаж нөлөөлж болохыг судалдаг.

  1. Байгууллагын зан төлөв хичээлийн судлах хүрээ, түүхэн хөгжил

             Гадаад орчин хувьсамтгай болох тутам байгууллагын цаашдын ирээдүйн оршин тогтнох эсэх нь тодорхойгүй болж энэ нь харилцааны зан төлвийг судлах шинэ салбар болгосон.Үүний цаана менежментийн агуулга нь байгууллагын зан төлөв, хувь хүний зан төлөв болон бүлэг хамт олны зан төлөвийг судлах юм.

Байгууллага дах харилцааны зан төлөв нь 1950-иад оны сүүлч, 1960 оны эхээр үүсч бий болсон харьцангуй залуу шинэ салбар .Менежментийн хэд хэдэн онол, урсгалын дундаас үүссэн. Орчин үеийн байгууллага дахь харилцааны зан төлөвийг шинжлэх ухаанд чухал хувь нэмэр оруулсан менежментийн сэтгэлгээ түүний хэрэглээний суурийг тавьсан дөрвөн гол чиглэл байдаг.Үүнд:

1.Шинжлэх ухааны менежментийн хандлага

2.Захиргааны менежментийн хандлага

3.Үйлдвэрлэлийн сэтгэл зүй

4.Хүний харилцааны хэтийн төлөв

  1. Байгууллагын зан төлөв хичээлийг судалсаны ач холбогдол, хөгжлийн байдал

          Байгууллагын зан төлөв хичээл судалсны ач холбогдол нь тасралтгүй өөрчлөгдөн буй нийгэмд дасан зохицох,тодорхой хэмжээгээр зөв хариу үйлдэл үзүүлэх боломж,чадвартай болох юм.

Орчин үеийн байгууллага дахь харилцааны зан төлөвийг хөгжүүлэхэд гурван гол нөлөө үзүүлсэн.Үүнд:

А.Захиргааны менежментийг шүүмжлэх хандлага

1950-иад оны сүүлч 1960-аад оны эхээр менежментийн зарчмуудыг шүүмжлэх хандлага гарсан.Зарим зарчмууд нь удирдлагын цорын ганц зам бий болгох тодорхойлох оролдлого хийсэн гэж шүүмжилдэг.Энд цорын ганц зөв зам байдаггүй гэж үздэг.

Б.Шинжлэх ухааны менежментийг шүүмжлэх хандлага

Шинжлэх ухааны менежментийг олон талаар  учир дутагдалтай гэж үздэг хэдий ч захиргааны менежментийг шүүмжилсэн шиг дайраагүй. Шинжлэх ухааны менежментийн тогтоосон ажлын хатуу дэг журам нь хүний өсөлт хөгжил,байгууллагын хүний хүчин зүйлсийн үр ашигтай зарцуулалтыг хаан боогдуулж хязгаарлаж байдаг гэж шүүмжилж байв.Энэ үйл ажиллагааг хэт хязгаарлах нь бүтээмжинд сөргөөр нөлөөлдөг гэж үзэж байв.

В. Менежментийн боловсролд гарсан дэвшил

           1959 онд тавигдсан Карнеги болон Гордон ба Новеллын илтгэлүүд нь орчин үеийн менежментийн боловсролд чухал түлхэц болсон үйл явдал байлаа.Байгууллагын онол,менежментийн зарчим,хүний харилцаа холбооны асуудлыг эдгээр илтгэлд тусгасан.Зан төлөвийн онолтой холбоотой боловч хоёул эсрэг гэж болохуйц концецтэй хоёр онол байгаа бөгөөд нэг нь “Байгууллагын онол”нөгөө нь “Байгууллага дахь харилцааны зан төлөвийн онол хоёр юм.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)