Hicheeldaalgavar
 

Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдлаас болж сургууль төгссөн залуучууд хөдөлмөр эрхлэж чадахгүй байна.

 Хөдөлмөрийн зах зээлд залуучууд ажилгүйдэлд их өртөж байна. Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлээгүй боловч сургууль төгссөн залуучууд өндөр цалин хөлстэй ажилд орохыг хүлээж байхад, нөгөө хэсэг нь гадаад улсад хөдөлмөр эрхлэх бүх аргыг эрэлхийлэх боллоо.

 Гэтэл мэргэжил, ур чадваргүй залуучууд амь зуурын эрхээр хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд, бага цалинтай ажил хийж байна.

 

МСҮТ, ПК-д мэргэжил эзэмшсэн мэргэжлийн ур чадвар, хандлага сайтай төгсөгч хөдөлмөрийн зах зээлд мэргэжлийн дагуу ажилтай болох боломж дээд боловсрол эзэмшсэн хүмүүсээс 30 нь хувиар илүү байна.

 Хөдөлмөрийн зах зээлийн судалгаанаас харахад ажил олгогчоос санал болгож байгаа сул чөлөөтэй ажлын байрны 70 гаруй хувийг нарийн мэргэжлийн болон техникийн мэдлэг, ур чадвар шаардсан ажлын байр зонхилж байна.

 Ажил, хөдөлмөр гэж: Ямар нэг үр бүтээл гаргаж түүнийхээ хариуд цалин урамшуулал авдаг үйл ажиллагаа юм.

 Таны амьдралд нөлөөлдөг олон хүчин зүйл бий. Гэр бүл, найз нөхөд, хүсэл мөрөөдөл, авъяас, сонирхол гэх мэт. Та хүн болгож өсгөсөн гэр бүлдээ тус дэм болохыг хүсдэг. Энэ нийгэмд өөрийн гэсэн гэр бүлтэй болж, сайн сайхан амьдралыг бүтээх талаарх өөрийн мөрөөдлийг биелүүлэхэд мөнгө,хөрөнгөтэй болох ёстой гэдийг та ухаарч байгаа.

 

Тэгэхээр хүслээ биелүүлэхэд хэрэглэх мөнгө олох хэрэгтэй болно. Харин зүгээр сууж байгаад мөнгөтэй болох боломжгүйг бид бүгд мэддэг. Бөгөөд өөр өөрийнхөөрөө илүү их мөнгө олохоор сурч, хөгжиж илүү ихийг бүтээхийг зорьдог.

 

Хийж бүтээсний хэмжээгээр орлого олж, сайхан амьдрах хүсэлдээ ойртдог. Ингэж нийгэмд эзлэх байр суурь бэхжүүлэхийн тулд мэргэжил эзэмшиж, ажиллаж амьдрах хэрэгцээ үүсэж байна.

 Ажил хөдөлмөр гэдэг бол өөрийнхөө төлөө, ойр дотны хүмүүсийн төлөө үнэн сэтгэлээсээ мэрийж чармайн хийж байгаа таны ухаалаг үйлдлүүд юм. Ажил хөдөлмөр бидний сайхан амьдралын суурь тулгуур болдог.

 Аз жаргалтай байх амьдралыг цогцлох бүх зүйлийн төв уулзварт ажил хөдөлмөр оршин байдаг юм.

   Ажлын байрны мэдээлэл хайх эхний алхам нь эх сурвалжийг тогтоох явдал юм. Суралцагч эзэмшсэн мэргэжлийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлээс ажлын байрны талаарх мэдээллийг хайх олон төрлийн эх сурвалжууд байдаг. 

 Анхдагч эх сурвалж: Ямар нэгэн шат дамжлагагүй мэдээлэл бөгөөд ажлын байр хайх үйл явцтай шууд холбоотой байдаг хамгийн үнэ цэнэтэй эх сурвалж юм. Яагаад гэвэл ажлын байрны мэдээлэл нь бодит үнэнд ойр байдаг.  

              ·        Гэр бүлийн гишүүд

·        Танил тал

·        Найз нөхөд

·        Сургуулийн нийгмийн түншлэл

·        Ангийн багш

·        Мэргэжлийн багш

 Хоёрдогч эх сурвалж: Сул чөлөөтэй ажлын байрны мэдээллийг ажил олгогчоос цуглуулах, ажил хайгчийг тохирох ажлын байранд зуучлах чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн бирж, тэдгээрийн зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдээс олж авч байгаа мэдээлэл энэхүү эх сурвалжид хамаардаг.

              ·        Хөдөлмөр эрхлэлтийн алба

·        Хөдөлмөрийн яармаг, үзэсгэлэн худалдаа

·        АА-н нэгж, байгууллага

·        Төрийн бус байгууллага

·        Хувийн хөдөлмөрийн бирж

·        Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага

 

Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн төлөв байдал, ажлын байранд тавигдаж буй шаардлага, мэргэжлийн ажилтнаас шаардаж буй мэдлэг, ур чадвар, хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой байдаг.

 Бусад эх сурвалж: Интернет, цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслэлд тавигдсан мэдээллүүд нь энэхүү эх сурвалжид хамаарна. Тус эх сурвалжид дурьдсан мэдээллийн үнэн бодит байдлыг үнэлэх боломж хязгаарлагдмал байдаг. Мэдээллийн бодит үнэнг зарлуулсан байгууллага, хувь хүн хариуцдаг учраас олон тооны эмх замбараагүй  мэдээлэл байдаг учраас хайлт хийхэд хүндрэлтэй байдаг.

·        Интернет, цахим орчин /soсial/

·        ТВ, радио

·        Сонин, сэтгүүл, хэвлэл

·        Худалдааны төвийн радио узель

·        Website, Facebook

 Ажлын байрны мэдээллийг хайхдаа өөрт хамгийн ойр эх сурвалжуудыг ашиглахад голлон анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Нийт ажлын байрны дийлэнх хувь нь хөдөлмөрийн анхдагч эх сурвалж дээр байдаг. Ажлын байрны талаарх мэдээллийг олж авахад анхдагч мэдээллийн эх сурвалж чухал үүрэгтэй. Ажил хайж буй хүн ажлын байрны мэдээллийг анхдагч болон хоёрдогч эх сурвалжаар дамжуулж цуглуулах нь илүү үр дүн, бодитой байдаг.

 /uploads/h/hicheel/%D0%90%D0%A5%D0%91-%D1%82%D1%82t.pptx

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)