Hicheeldaalgavar
 

 Өнгө, тэмдэглэгээний агуулга, утга санаа

5-р хүснэгт

 

Дохионы өнгө

Дохионы      өнгөний            утга, хэрэглэх хүрээ

Тодруулах өнгө

1

УЛААН

Хориглох     өнгө.     Шууд     аюул

учруулах байдал, гал унтраах хэрэгсэлд хэрэглэнэ.

ЦАГААН

2

ШАР

Анхааруулах өнгө. Аюул учирч болзошгүй байдалд хэрэглэнэ.

ХАР

3

НОГООН

Заах    өнгө.    Аюулгүй    байдлыг

илэрхийлнэ.

ЦАГААН

4

ХӨХ

Сануулах, мэдээлэх өнгө

ЦАГААН

ТАЙЛБАР: Цагаан өнгийг тодруулах өнгө нь хар, хар өнгийг тодруулах өнгө нь цагаан болно.

3.2 Аюулгүй ажиллагааны тэмдэг дээрхи тайлбар бичиглэл, дүрслэлийг 5-р хүснэгтэд заасан өнгөөр гүйцэтгэх ба хүрээг өнгөөр тодруулна.

3.3 Галын аюулгүй байр, галын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тэмдэгийг улаан өнгөөр илэрхийлнэ. Нэмэлт тайлбар бичгийг цагаан дэвсгэр дээр улаан өнгөөр хийсэн байна.

3.4 Улаан өнгө нь дараах зүйлд хэрэглэгдэнэ. Үүнд:

a) Хориглох тэмдгүүд

b) Галын аюулгүй тэмдгүүд

c) Машин механизмын хөдөлгөөнт эд ангийг хамгаалах нээгддэг бүрхүүлийн дотор тал болон тэдгээрийн таглаа

d) Машин механизмын хүчдэлээс салгах аваарын болон ердийн салгуур

e) Ажлын байдалд байгаа хүчдэл бүхий салгуурын гэр

f) Галын дараах төрлийн техник. Үүнд:

- Гал унтраах хоолой болон гал унтраах автомат төхөөрөмжийг ажиллуулах шахуурга

- Гал унтраах төхөөрөмжийг ажиллуулах байгууламж

- Утаа сорогч

- Ус түгээгүүрийн хоолойн эргүүлэн хаалт, гидрант-ус түгээгүүрийн газрын дээрх хэсэг, өндөр даралтат хөөсний генератор, лафетийн дөл, газар доорх гидрантын таг зэрэг гал унтраах тоног төхөөрөмж

- Галын мэдээллийн гар асаагуур бүхий хэрэгсэл

- Галын унтраагуур болон гал унтраах төхөөрөмж

- Хувин, сав, элсний хайрцаг зэрэг галын эд аж ахуй

- Хүрз, дэгээ зэрэг гал унтраах багажны модон бариул

- Аюулгүй ажиллагаа зөрчигдсөн тухай мэдээлэх дохионы чийдэн

 

- Гал унтраах багаж хэрэгсэл, гал унтраагуурыг байрлуулж бэхлэхэд зориулагдсан самбарын хүрээ. Самбар нь цагаан өнгөтэй, 30-100 см өргөнтэй улаан хүрээтэй байна.

3.6 Аюулгүй ажиллагааны шаардлагын үүднээс будах шаардлагагүй тоног төхөөрөмж, эд аж ахуйн зүйлсийг улаан өнгөөр будахыг хориглоно.

3.7 Машин механизмын хөдөлгөөнт эд анги нь ашиглалтын явцад болон техникийн үйлчилгээ, засвар хийх үед бүр мөсөн авагддаг бүрхүүлтэй тохиолдолд тэдгээрийг болон тэдгээрийн хажуу талын үл хөдлөх эд ангийг улаан өнгөөр заавал будсан байх ѐстой.

3.8 Гадны хүн орохыг хориглосон, аюултай бүсийг хязгаарласан зааг, нээлхий, нүх зэргийн эргэн тойронд түр хугацааны хаалт буюу аюулгүйн тууз байрлуулна. Аюулгүйн туузыг 60-110 мм-ийн өргөнтэй улаан, цагаан өнгөөр дараалуулан 46о-60о-ийн налуутайгаар будсан байна. /1-дүгээр зургийг үз/ Улаан, цагаан өнгөний харьцаа нь 1:1 байх ба туузны өргөн нь 50-100 мм хэмжээтэй байна.

1-р зураг. Аюулгүйн тууз

3.9 Дохионы шар өнгийг дараах зүйлд хэрэглэнэ. Үүнд:

a. Анхааруулах тэмдгүүд

b. Ажиллагсдад гэмтэл учруулахад шалтгаан болж болзошгүй барилгын хийцийн хэсэг эд, анги. Үүнд: шалны гадарга дээрхи овон товон, бага өндөрт байрлуулсан хөндлөвч дамнуур, ирмэг, налуу, нарийссан гарц, харагдалт муутай шат гишгүүр, худаг, мөн үйлдвэрлэлийн дотоод тээврийн эрчимтэй хөдөлгөөнтэй хэсэгт байгаа зогсоол, тулгуур багана зэрэг болно.

c. Болгоомжгүй хандснаас ажиллагсдад аюул учруулж болох үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эд ангиуд. Үүнд: Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хөдөлгөөнт эд ангиуд, тоног төхөөрөмжийн хөдөлгөөнтэй эд ангиудыг гүйцэд бус хаасан хамгаалах байгууламжийн ирмэг, пресс, хэв цохигчийн ирмэг, алхны хажуу тал, өндөрт гүйцэтгэх ажилд зориулагдсан талбай болон ажлын байрны орон зай эзлэж байгаа хана, таазанд байнга байдаг технологийн арматурыг хамгаалах хийц.

d. Цехийн дотоодын болон цех хоорондын тээврийн хэрэгсэл, эргэх, тээвэрлэх тоног төхөөрөмж болон зам барилгын машин эд анги, өргүүрийн хаалт болон кабин, эргэдэг кабин, ачаа өргөгчийн талбай, цахилгаан тэргэнцэрийн хажуу гадарга, ачаа ачигч, тэрэг экскаватор, байшин кран, авто болон монтажын караны эргэх тавцангийн доод хэсгийн сум, авто ачигчийн баригч болон талбай, экскаваторын шанаганы хажуу ханын гадна хэсэг, ачааны дэгээний дамрын халхавч.

e. Аюултай бүсийг хязгаарласан зааг, нээлхий, нүх зэргийн дэргэд байрлуулсан байнгын ба түр хугацааны хаалт буюу түүний эд анги, шат барьж байгаа барилга, тавцан болон өндрөөс унаж болзошгүй аюултай бусад орчныг хаасан байнгын болон түр хугацааны хаалт, хашлага.

f. Угсралтын хөдөлгөөнт байгууламж буюу тэдгээрийн эд анги болон ачаа барих хэрэгслийн эд анги, өргөгч цахилгаан шатны хөдөлгөөнт хэсэг.

g. Аюултай болон хортой бодис агуулсан сав /савны эзэлхүүнээс хамааруулж 50-100 мм өргөнтэй шулуун зураасаар эргэн тойронд хүрээлэн анхааруулах өнгөөр будна/

h. Аюулаас нүүлгэн шилжүүлэх болон нөөц гарцанд хүрэх хил хязгаар. Энэ хил хязгаарыг тогтоц сайтай арилдаггүй шар буюу цагаан өнгийн будгаар шалны гадарга дээр 50-100 мм өргөн зураас тавьж тэмдэглэнэ.

3.10 Дохионы ногоон өнгийг дараах зүйлд хэрэглэнэ.

a. Эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх, эрүүл ахуйн холбогдолтой заах тэмдэгүүд

б. Аюулаас нүүлгэн шилжүүлэх ба нөөц гарцын хаалга болон түүнд хүрэх чиглэлийг заах тэмдэгтүүд, гарцын дохионы чийдэн, гэрэлт самбарт.

 


 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)