Hicheeldaalgavar
 Ажил эхлэхийн өмнөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа

2.1. Ажлын хувцас өмсч бүх товчийг бүрэн товчилж, сул унжуулахгүй байх, хувцсандаа ямар нэг зүү, хайч, хутга гэх мэт биед гэмтэл цочрол үзүүлж болох хурц үзүүртэй зүйл байгаа эсэхийг шалгах,

2.2. Ажлын байран дахь агааржуулалт, гэрэлтүүлэг хэвийн эсэх, тоног төхөөрөмжүүдийн бүрэн бүтэн байдал,

2.3. Ажлын бүс дэх зам, гарц чөлөөтэй эсэх, хоол үйлдвэрлэлийн ширээ, тавиур, тоног төхөөрөмжийн суурилагдсан байдал, ажлын багаж хэрэгсэл, түүхий эд, тэргэнцэр зэрэг нь тохиромжтой байрлагдсан эсэхийг тус тус шалгана,

2.4. Ажлын байранд тавигддаг модон зогсоолын бүрэн бүтэн байдал, цахилгааны пускатель, утас, розетка, залгуур, унтраагуул, тоног төхөөрөмжүүдийн газардуулга зэргийг гадна талаас нь харж шалгах,

2.5. Тоног төхөөрөмжийн халах гадаргууд ямар нэг ан цав гарсан эсэх, эргэлдэх болон хөдөлгөөнт эд ангиудын бэхэлгээ хэвийн байгаа, эсэхийг гадна талаас нь харж шалгана.

2.6. Хяналт, хэмжилт, тохируулгын хэрэгслүүд хэвийн байгаа эсэхийг шалгана. /лац, ломбо, даралтат савны үйлдвэрлэгчийн баталгаат хугацаа, даралт хэмжигчийн зүү "0" заалт дээр байгаа эсэх, шилний бүтэн байдал, хэмжилт хяналтын хэрэгслийн гадна талд ажиллагаанд нь нөлөөлж болох механик гэмтэл байгаа эсэх гэх мэт/

2.7. Тоног төхөөрөмжүүдийн гагнуурын оёос, бэхэлгээний боолтууд, жийргэвчийн бүрэн бүтэн байдлыг шалгах,

2.8. Ажлын байрны шал нойтон, гулгаатай, тэгш бус, ан цав гарч, хагарсан эсэхийг шалгах,

2.9. Үйлдвэрлэлийн ширээний гадаргуугийн тэгш байдал, ямар нэг ан цав, цууралттай байгаа эсэхийг шалгах,

2.10. Ажлын үед хэрэглэх хутга, шанага, хутгуур, хавчаар зэрэг багажуудын бариул нь найдвартай бэхлэгдсэн, хуруу гулгаж зүсэгдэхээс хамгаалах хамгаалалттай, хуурай, ямар нэг гэмтэлгүй байгаа эсэхийг шалгах,

2.11. Цахилгаан зуухыг залгахын өмнө түүний ширэм сууриндаа хэвийн суусан эсэх, шарагчийн лист, тень хэвийн эсэх, залгагчийн заалт "0" заалт дээр байгаа эсэхийг тус тус шалгах,

 

 

 

Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа

3.1. Тогоочийн ажлыг 18 насанд хүрсэн, мэргэжлийн сургалтад хамрагдаж үнэмлэх авсан, аюулгүй ажиллах арга барилд суралцаж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан хүн гүйцэтгэнэ.

3.2. Өөрийн ажлыг гаднын болон мэргэжлийн сургалтад хамрагдаж аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй, сургалтад хамрагдаж зааварчилгаа авсан боловч ажил удирдагчаас зөвшөөрч томилоогүй хүнээр гүйцэтгүүлэхийг хориглоно.

3.3. Ажлыг зөвхөн зориулалтын бүрэн бүтэн багаж хэрэгслээр гүйцэтгэнэ.

3.4. Ажлаа зөвхөн зөвшөөрөгдсөн зам гарцын дагуу явж гүйцэтгэх ба зам гарц, аваарын гарцыг тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, түүхий эд, хайрцаг саваар хааж таглахыг хориглоно.

3.5. Ажлын байрыг зохих дүрмийн дагуу цэвэрлэсэн байх ба шалан дээр ямар нэг бүтээгдэхүүн, ус, тос асгасан байхыг хориглоно.

3.6. Халуун зүйлтэй харьцахдаа заавал гар хамгаалах бээлий өмссөн байна.

3.7. Усны крантыг нээж хаахдаа болгоомжтой аажуухан эргүүлж онгойлгож хаах ба үүний тулд ямар нэг алх, түлхүүр зэргийг ашиглахыг хориглоно.

3.8. Хайрцаг савтай, таглаатай зүйлийг онгойлгохдоо зориулалтын багаж хэрэглэх ба ямар нэг зүйлийг орлуулан хэрэглэхийг хориглоно.

3.9. Хутгатай харьцаж ажиллахдаа гараа зүсэхээс болгоомжлон ажиллах ба ашиглаагүй үед заавал хамгаалалтын гэр, уутанд хийж байлгана. Ажил гүйцэтгэж байх үедээ хутгыг гартаа барьж явах, ирийг нь гараараа шалгах, огцом эргэлт, хөдөлгөөн хийх, овор ихтэй бүтээгдэхүүн, түүхий эд авахыг оролдох зэргийг хориглоно.

3.10. Том оврын маслыг утас ашиглан хуваахдаа утсыг гараараа татахыг хориглоно.

3.11. Түүхий эд, бүтээгдэхүүнийг зөвхөн зориулалтын сав, хайрцагт жин хэтрүүлэхгүйгээр хийж зөөвөрлөнө.

3.12. ажлын байранд янз бүрийн хайрцаг, саван дээр суухыг хориглоно.

3.13. Угаах болон ариутгах шингэнийг бэлтгэхдээ эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээгээр бэлтгэх ба шингэний температурыг 50 градусаас хэтрүүлэхгүй байлгаж, гар дээрээ дусаахаас болгоомжилж, хэрэглэхдээ тоосруулж цацахыг хориглоно.

3.14. Ажил гүйцэтгэх үедээ бусад төрөл бүрийн багаж хэрэгсэл ашиглавал үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгчээс гаргасан аюулгүй ажиллагааны зааврыг чанд мөрдөж ажиллана.

Ажил дуусах үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа

5.1. Ажил дууссаны дараа бүх тоног төхөөрөмжийг унтрааж цахилгаан хангамжийг тэжээлээр нь салгаж, асаах кноп дээр "БҮҮ ЗАЛГА" гэсэн анхааруулга байрлуулна.

5.2. Талх, нарийн боовны тоног төхөөрөмжүүдийн халах гадаргууг усаар хөргөхийг хориглоно.

5.3. Талх, нарийн боовны тоног төхөөрөмжүүдийг бүрэн хөрсний дараа хуурай аргаар цэвэрлэгээ хийнэ.

5.4. Ажлын байрыг угааж, цэвэрлэж, хогийг уутанд хийж хаяна.

Ажилчид шүршүүрт орж, ажлын хувцсыг дараа өдрийн ажилд бэлдэнэ.                  

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)