Hicheeldaalgavar
 Аюулгүйн тэмдэг тэмдэглэгээ

Үйлдвэрлэл болон үйлчилгээний ямар ч салбарт хүмүүсээс тухайн гүйцэтгэж байгаа ажилдаа дээд зэргээр анхаарал хандуулахыг шаарддаг. Зарим тохиолдолд ажилчин хүн осолд орох нөхцлийг өөрийн мэдэлгүй бүрдүүлсэн байдаг. Хүний сэтгэл зүй болон физиологийн чадамжийг ашиглан ажилчдыг осолд өртөхгүй байх нөхцлийг хангах, хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлэхэд өнгө зайлшгүй чухал нөрөө үзүүлдэг. Чимээ шуугиан ихтэй орчинд  дуут дохиог сонсдоггүй тул тээврийн хэрэгсэл болон түүний явах зурвасыг тод өгөөр будах нь үйлдвэрийн ажилчид тус орчныг ямагт аюултай бүс хэмээн үзэж анхааралтай байдаг. Зохиомол гэрэл нь зарим төрлийн  өнгөн дээр тусахдаа нарны гэрэл шиг өнгө ялгаруулдаггүй. Иймд тухайн өнгө зохиомол гэрэлд байхдаа наранд байгаа шиг өнгөтэй харагдахгүй байх тохолдол байдаг. Үүнийг инженерийн тооцоонд тусгасан байх ёстой.  Ажлын байрыг алаглулж хэтэрхий олон өнгө үүсгэн нэлэнхүйд нь будах нь хүний нүдийг амархан ядраах нөхцлийг бүрдүүлдэг.

Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тэмдэг дохиоллын өнгө.

Улаан өнгө: Үл зөвшөөрөх тэмдэгт, галын аюулгүй байдал, галын аюулгүйн санамж, машин тоноглолын ажиллагааг салгахыг тэмдэглэсэн тэмдэгт, машин механизмын хөдөлгөөнтэй эд ангийн хамгаалалтын харцаг ба хаалга, таглааны дотор талыг будах, гал түймрийн тоноглол, дохиоллын чийдэн, аюулгүйн дүрмийг зөрчсөн тэмдэглэл, өргөж оосорлохбайрлалыг заах зэрэгт хэрэглэнэ.

Шар өнгө: Сануулах тэмдэг, аюултай бүсийн хашилгыг будах, материал эдлэлийг хураасан буюу барилгаас илүү гарсан бусдад аюул учруулж болохуйц тэр хэсгийг будах, машин тоноглолын аюул учруулж болох эд анги, ачааны дэгээний гэр ба өргөгчийн тавцан, тэргэнцэр, экскеваторын шанаганы хажуу, угсралтын тоноглол а ачаа өргөх тоноглол, угсралтын шат вандан, хортой бодис бүхий савыг будах /50-150мм-ийн өргөнтэй хар болон шар зурвасаар алаглуулж будах / зэрэгт өргөнөөр хэрэглэдэг.

Ногоон өнгө: Аюулгүй ажиллагааны тоног хэрэгсэл, дагаж мөрдөх санамжийг өнгө ялгах, эмнэлгийн тусламж үзүүлэх ба эмийн сангийн байрлал, хэвийн ажиллагааны горимыг заасан аюулгүй ажиллагааны чийдэнг будахад хэрэглэнэ.

Хөх өнгө:    заах тэмдэглэгээ  /ажлын талбайд орох гарах, тээврийн хэрэгслийн зогсоол, материал эдлэл хураах газрыг тэмдэглэх санамж бичих зэрэгт хэрэглэдэг/

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)