Компьютерт зөвшөөрөлгүйгээр нэвтрэх чадвартай, тодорхой үүрэг, зорилготой программыг вирус гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл вирус нь хэрэглэгчид мэдэгдэлгүйгээр, түүний зөвшөөрөлгүй компьютерт нэвтэрч чаддаг, мөн тодорхой үүргийг биелүүлэх чадвартай байна. Жишээлбэл: зарим вирус ехе файлуудыг гэмтээдэг бол, зарим нь компьютерийн санах ойд байрлан файлыг өөрчлөх болон шинээр файлууд үүсгэдэг г.м төрөл бүрийн зорилготой байдаг. Анхны вирусууд тоглоомын зорилгоор үүсэж байсан бол одоо компьютерийн технологи, компьютерийн сүлжээ өргөжин тэлэхийн хэрээр вирусын зорилго нь ч улам бүр өргөн хүрээг хамрах боллоо. Аливаа вирусын гол зорилго нь өөрийгөө хэрхэн түгээх бололцоог бий болгох (хатуу болон уян дискээр дамжих, сүлжээ, захианд хавсаргагдан түгэх зэрэг), дараа нь тодорхой үүргийг гүйцэтгэх явдал байдаг. Яагаад вирус гэдэг вэ? Компьютер вирус нь биологийн вирустэй зарим шинж чанараараа төстэй байдгаас ийн нэрийджээ. Биологийн вирус нь амьтнаас амьтны биед тархдаг бол компьютер вирус нь компьютерээс компьютерт тархана. Вирусны түүх: Уламжлалт Вируснууд 1980-аад оны сүүлчээр анхлан хэд хэдэн нөхцөл байдлаас үүдэн гарч иржээ. Эхнийх нь персонал компьютерийн их тархалт. Дараагийн суурь нөхцөл байдал нь "компьютерийн сүлжээ" байв. Хүмүүс модем ашиглан сүлжээнд холбогдож, төрөл бүрийн тоглоом, хэрэглээний программ татаж авах явдал түгээмэл болж, мөн Trojan Horse гэдэг программ үүсэхэд нөлөөлжээ. Вирус үүссэн 3-дахь суурь нөхцөл нь Floppy Disk буюу "уян диск" болж өгчээ. 80-аад оны программууд нь хэмжээний хувьд одоогийнхтой харьцуулах юм бол өчүүхэн жижиг байсан бөгөөд, ганцхан жижигхэн дискэнд та систем суулгаад, хэрэглээний программ болон хэд хэдэн тоглоом ч хуулж багтдаг байв. "Хатуу Диск" буюу Hard disk-гүй компьютер олон байсан бөгөөд уян дискний хэрэглээ асар их байжээ. Вирус нь эдгээр гурван нөхцөл байдлыг ашиглан өөрөө өөрийгөө хуулбарлан үржих "сайхан" боломжтой болжээ. Вирусны ажиллагаа: Ихэнх вируснууд нь төрөл бүрийн сүйтгэх үүрэгтэй. "Ямар нэгэн нөхцөл" биелэгдэхэд вирус нь "ямар нэгэн зүйл" хийнэ. Дэлгэцэн дээр утгагүй бичиг харагдуулахаас авахуулаад таны компъютер дээрх бүх мэдээллийг ч арилгаж дөнгөнө. Вирусны төрөл - File infector вирусs буюу .exe, .com өргөтгөлтэй программ файлыг гэмтээдэг вирусүүд байдаг. - Boot sector вирусs буюу системийг эхлүүлдэг хатуу болон уян дискэн дээрх программ болох вoot record-г гэмтээдэг вирус. Компьютер асахад boot record ажилладаг. Boot sector вирус нь boot record бүхий уян болон хатуу дискэнд идэвхижин хэрэглэгч уг дискүүдийн аль нэгээс системээ эхлүүлэхэд идэвхиждэг. - Master boot record virus нь санах ойд суудаг бөгөөд boot sector вирус шиг дискийг вирустүүлдэг. Гэхдээ энэ 2 төрлийн вирусүүдийн гол ялгаа нь вирусүүдийн код нь хаана байрлаж байгаагаараа өөр байдаг. - Macro вирус Ихэвчлэн документ файлуудад халдварладаг. Энэ төрлийн вирусүүдийг арилгахад цаг их зарцуулж, мөнгө их үрдэг. Microsoft Office 97, 2000, 2003, 2007, 2010 программ дээр visual Basic программчлал хийгдэх боломжтой болсноор макро вирусүүд нь зөвхөн документ файлуудыг гэмтээх бус Microsoft Office Word, Excel, PowerPoint болон Access-н файлуудыг гэмтээж байна. И-мэйл вирус нь и-мэйлд хавсралтаар орж автоматаар өөрийгөө хуулан бусад олон хүмүүсийн и-мэйл хаяг руу орж хохироодог Голдуу .exe file хэлбэрээр суулгаж болно гэсэн утгатай ирдэг. Вирустсан эсэхээ мэдэх арга Хэрэв таны компьютерийн: Компьютер ба интернэт холболт удаан байх Үл мэдэгдэх вебсайтууд гарч ирэх Програмын доголдол гарах, тайлбаргүй алдаа заах ( хэдийгээр шинэ суулгалт хийсэн ч)