Hicheeldaalgavar
Салаалсан алгоритм
            Алгоритмын “Салаалалт” бүтэц нь нөхцөл үнэн эсвэл худал байна уу гэдгээс хамааран аль нэг үйлдлийг нь биелүүлдэг.
            Нөхцөлд жиших үйлдэл (>, <, гартай ярь >=, <=, <>)-ийг ашиглана. Нөхцөл нь энгийн эсвэл нийлмэл байна. Хоёр буюу түүнээс дээш нөхцөлийг логик үйлдэл (and, or)-ээр холбосныг нийлмэл нөхцөл гэдэг.
            Нөхцөл шалгах үйлдлийн үр дүн нь “Үнэн” эсвэл “Худал” байна. Нөхцөл нь логик илэрхийлэл байна. Нөхцөл шалгах нь логик илэрхийллийн утгыг тооцоолох үйлдэл юм.
            Салаалалт бүтцийг “Гүйцэт” ба “Гүйцэт биш” салаалалт гэж ялгаж болно.

Нөхцөл биелж байх “Бүлэг үйлдэл1”-ийг, харин биелэхгүй үед “Бүлэг үйлдэл 2”-ийг хийхээр зохион байгуулсан салаалалтыг гүйцэд гэнэ.
Нөхцөл биелж байхад “Бүлэг үйлдэл”-ийг хийж,  биелэхгүй үед үйлдэл хийхгүйгээр зохион байгуулсан салаалалтыг гүйцэд бус гэнэ.
Логик илэрхийлэл
            Логик илэрхийлэл гэдэг нь Үнэн (True) эсвэл Худал (False) үр дүнтэй байх илэрхийлэл юм. Логик илэрхийлэлд логик хувьсагч, логик утга, хувьсагчийн утгуудыг хооронд нь жиших, харьцуулах үйлдэл, логик үйлдэл (And, Or) орсон байж болно.
   Бодлого: 
a, b, c-тоонуудаар талаа хийсэн гурвалжин оршин байх эсэхийг тодорхойлох программ бичнэ үү.
Гаргийн дугаарыг тоогоор өгөхөд гаргийн нэрийг үгээр хэвлэх.

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)