Hicheeldaalgavar
Хэмжигдэхүүн гэж юу вэ?
Аливаа алгоритм, программ нь оролтын өгөгдөлд боловсруулалт хийж, үр дүн гарган авах үйл ажиллагаа байдаг. Тэгвэл алгоритм, программчлалд оролт, гаралтын өгөгдлийг хэмжигдэхүүнээр тодорхойлно.
  Нэр, төрөл болон утга бүхий объектыг хэмжигдэхүүн гэж нэрлэдэг. Хэмжигдэхүүнийг хувьсах ба тогтмол гэж ангилна.

  Тогтмол хэмжигдэхүүн нь алгоритм, программыг биелэгдэх явцад утгаа өөрчилдөггүй. Тогтмолыг хэмжигдэхүүний утгаар нь (10; 3.5; 'A' гэх мэт) эсвэл тодорхой тэмдэгт (π болон ℮-тоо гэх мэт)-ээр тэмдэглэдэг.

  Хувьсах хэмжигдэхүүн нь алгоритмын биелэлтийн явцад утгаа өөрчилж байдаг. Түүнийг хувьсагч гэнэ. Хувьсагчийн нэрийг программд дахин давтагдахгүй, ойлгомжтой байхаар өгнө.
Хувьсагч гэж юу вэ?
  Программчлалын аль ч хэлэнд хувьсагчийн нэр болгон сонгож болохгүй үгс бий. Тиймээс хувьсагчийн нэрийг сонгохдоо дараах шаардлагын харгалзан үзэх хэрэгтэй. Үүнд:

 
ьХувьсагчийн нэр заавал үсгээр эхлэх ёстой. Нэрэнд цифр болон доогуур зураас ашиглаж болно.
Жишээ нь: max_a_b, d20, nas18_25 гэх мэт
 
ьХувьсагчийн нэрд тухайн хэлний түлхүүр үгийг ашиглаж болохгүй. Small Basic хэл нь 14 түлхүүр үгтэй.
Үүнд: Else, ElseIf, EndFor, EndIf, EndSub, EndWhile, For, Goto, If, Step, Sub, Then, To, While
 
ьХувьсагчийн нэрийг юунд ашиглаж буйгаа тодорхойлж байхаар сонгох нь зүйтэй.
Жишээлбэл, ner, nas, dun, dundaj гэх мэт
  Хэмжигдэхүүний төрөл нь тухайн хэмжигдэхүүний авч болох утгуудын олонлог ба тэдгээр утгууд дээр гүйцэтгэж болох үйлдлүүдийн олонлогийг тус тус тодорхойлдог.

  Программын хувьсагч нь оролт, гаралтын болон завсрын өгөгдлүүдийг төлөөлж байдаг.  Small Basic (SB) хэлд бүхэл, бодит, тэмдэгт, мөр, Булийн гэх мэт бүхий л төрлийн хувьсагч (хэмжигдэхүүн)-ийг ашиглана. Харин хувьсагчийг тусгайлан зарлалгүй шууд хэрэглэнэ.
Өгөгдөл гэж юу вэ?
  Программ нь оролтын өгөгдлийг боловсруулж, тодорхой үр дүнг гарган авах үйл ажиллагаа гэдгийг бид өмнөх жишээнээс мэдсэн. Тиймээс аливаа программд өгөгдөл ихээхэн чухал юм.
Өгөгдөл гэдэг нь программаар боловсруулан үр дүнг гарган авахын тулд программд оруулж буй мэдээлэл юм.
a, b тооны нийлбэрийг олох программ бичих

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)