Hicheeldaalgavar

Camtаsia studio програм нь дэлгэцэн дээрх бүх үйлдлийг видео хэлбэрээр бичих, цахим сорил боловсруулах, бичлэг эвлүүлэх, тасдах зэрэг үйлдлийг хийх боломжтой програм хангамж юм. Мөн төрөл бүрийн програм дээр боловсруулсан файлыг нэгтгэн засварлах боломжийг агуулдаг. Уг програмд Camtasia Effect - эффект оруулах, Camtasia menumaker – цэс үүсгэх, Camtasia player – боловсруулсан бичлэгийг тоглуулах, Camtasia producer - цэгцлэх, Camtasia recorder – бичлэгийг дуутайгаар боловсруулах зэрэг нэмэлт цэснүүдтэй.
Програм хангамжийг бүрэн ашиглахын тулд таны компьютерт sound card, камер, чихэвч, микрофон зэрэг төхөөрөмжүүд суурилсан, мөн програм хангамжийн түвшинд тохируулга хийгдсэн байх зэрэг шаардлагуудтай.   Camtаsia studio програмын нь .camproj өргөтгөлтэй байна. Project файл нь нэр өгч хадгалсны дараа тухайн файлд засвар хийх боломжтой эх файл гэж ойлгож болно. 

Програмын үндсэн цонх нь 6  хэсгээс бүрдэнэ.

  1. Main Toolbar - Camtаsia studio програмын хэрэгслийн мөр
  2. Task list – Чухал хэрэглэгдэх командуудыг агуулна.
  3. ClipBin – Гаднаас оруулж ирсэн видео, зураг зэрэг файлын жагсаалтыг харуулна.
  4. Preview window – Timeline цонхонд ажиллах видео болон presentation файлыг тоглуулж үзүүлнэ.
  5. Timeline toolbar – Эвлүүлэх цонхны командууд байрлана.
  6. Timeline – Гаднаас оруулж ирсэн аудио, видео файлыг засварлаж, монтажлах, дуу дүрстэй эвлүүлэх цонх.

Цэснүүдийн үүрэг зориулалт

File цэсний командууд

New Project-Шинэ прожект үүсгэнэ.

Open Project-Хадгалсан прожект файлыг нээнэ.

Recent Recording-Сүүлд хийгдсэн бичлэгийг нээнэ.

Save Project-Прожект файлыг хадгална.

Save Project as-Прожект файлын нэр, зам, төрлийг өөрчилнө.

Save Frame as-Фрейм хадгалах

Export Project as Zip-Шахсан файлыг экспортлох

Import Zipped Project-Шахсан файлыг задлан оруулж ирэх

Make a recording-Дэлгэцийн бичлэг хийх

Record Power point-Power point-ын бичлэг хийх

Record camera-Камертай бичлэг хийх

Import media-Бүх төрлийн медиа болон зурган файлыг оруулж ирэх

Project settings-Прожект хуудсанд тохируулга хийнэ.

Produce Video as-Бэлдсэн прожект файлыг вэб, Flash, Blog, Ipod, CD,DVD дээр нээгддэг видео файл болгон хөрвүүлнэ.

Batch Production-Үүсгэсэн прожект файлыг өөр програмын файлд хөрвүүлэн хадгална.

Upload to хийсэн прожект файлыг www.screencast.com сайтад холбож файлыг онлайнаар бусдад үзүүлж болно.

Project information-Прожект файлын мэдээллийг харуулна.

Exit-Програмаас гарна.

Еdit цэсний командууд Undo-Үйлдлийг буцаана.

Redo-Буцаасан үйлдлийг сэргээнэ.

Add to Timeline-Timeline цонхыг нэмнэ.

 Add to Track-Timeline цонхонд зам нэмнэ.

Cut Selection-Timeline цонхон дээрх идэвхтэй файлыг хайчилж авна.

Crop to selection-Timeline цонхон дээрх идэвхтэй файлыг тасдаж авна.

Clip-Клип идэвхтэй үед гарах хурдыг тохируулна.

Timeline-Уг цонхон дээр нийсэн эффектүүдийг устгах, таслах, хайчлах үйлдлийг хийнэ.

Audio- Timeline оруулсан видео файлын дууг ихэсгэх, багасгах

Marcers- Timeline цонхон дээр маркер үүсгэх, устгах

Title Clips-Видео файлд текст оруулах

 Voice Narration-Дууны тохиргоо хийх харилцах цонхтой ажиллана.

Audio Enhancements-Дууны тохиргоо хийх

 Zoom-n-Pan-Видео үзүүлэх цонхны харагдах хэлбэрийг тохируулах

Callouts-Слайданд тайлбар оруулж текст бичих

Transitions-Слайд хоорондын хөдөлгөөний эффектийг сонгоно.

Captions-Бичлэгийг ажиллаж байхад нэмэлт тайлбар текст оруулна.

Flash guez and survey-Тестийн асуулт бэлтгэнэ.

Picture-in-Picture-Зурган дээр зураг оруулна.

View цэсний командууд

Storyboard- Timeline дээр байгаа файлыг слайд слайдаар нь дэлгэж харуулна.

Timeline-Timeline цонхыг дэлгэцэнд харуулах

Task list- Task list-ийг дэлгэцэнд харуулах

Toolbar-Хэрэгслийн мөрийг дэлгэцэнд харуулах

Status bar-Төлөвийн мөрийг дэлгэцэнд харуулах

Toggle PIP Preview Placement-Зурган дотор видео үзүүлэх цонхыг гаргах

Full Screen-Бүтэн дэлгэцээр харуулах

Shrink to fit-Сонгосон дэлгэцийг харуулах

Zoom in-Дэлгэцийг томруулна.

Zoom out-Дэлгэцийг багасгана.

Zoom to fit-Дэлгэцэнд дүүргэж харуулна.

Zoom to selection–Тэмдэглэсэн хэсгийг томруулна.

Zoom to maximum-Хамгийн их хэмжээгээр харуулах

Clip bin-Импортоор оруулж ирсэн файлын харагдах хэлбэрийг сонгох

 Play цэсний командуудын тохируулга

Play/Pause-Бичлэгийг тоглуулах, түр зогсоох

Stop-Бичлэгийг зогсоох

Beginning-Бичлэгийг эхлүүлэх

End-Бичлэгийг дуусгах

Previous Clip-Бичлэгийн эхэнд очих

Next clip-Бичлэгийн сүүлд очих

Previous marker-Өмнөх слайдны маркерт шилжих

Next Marker-Дараагийн маркерт шилжиж идэвхжүүлэх

Tools цэсний командууд

Camtasia Recorder-Бичлэг хийх

Camtasia Menu Maker-Цэс үүсгэх

Camtasia Theater-Сонголттойгоор бичих

Camtasia Player-Тоглуулах Screencast.com-Camtasia studio програмын вэб сайтанд орох

Options-Програмын тохиргоо хийх

Help цэсний командууд

Camtasia studio help-Тусламж

Show Welcome window- Window дэлгэцэнд үзүүлэх

 Check for Upgrade-Програмын идэвхжүүлэлт хийх

Frequently Asked Questions-Тест бэлдэхэд асуулт хариултын тохиргоо

Tell Friend-Програмыг хуваалцах

Getting started videos-Бичлэгийг эхлүүлэх

About camtasia studio-Camtasia studio програмын тухай танилцуулга

Видео бэлтгэх

Тодорхой агуулга бүхий видео боловсруулахын тулд урьдчилан хичээл зохион явуулах програмыг нээсэн байна. Мөн бичлэг хийхийн өмнө ярих, зааварлах зүйлээ бичиж тэмдэглэн бэлдсэн байх шаардлагатай.

  1. Бичлэгийн мужийг сонгох хэсэг.

Full screen - Дэлгэцийг бүтнээр нь харагдуулан бичих

Custom - Дэлгэцийн мужийг өөрөө сонгож бичих

Select - Дэлгэцийн мужийг тэмдэглэж сонгох

  1. Бичлэгийн тохируулгыг хийх хэсэг

Camera - Дэлгэцийг камераар харж бичих

Audio - Дуутай бичих сонголтыг идэвхжүүлэх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)