Hicheeldaalgavar

Хариуцлага нь үнэ цэнэ хэмээх ойлголттой салшгүй холбоотой бөгөөд хүний өөрийгөө хянах, биеэ барих, удирдан жолоодох чадвар юм. Хүн ёс суртахууны үүргээ эс биелүүлбээс нэр хүндээ алдаж, хүмүүст үнэлэгдэхгүй, хүндлэгдэхгүй болж, улмаар нийгэмдээ адлагдахад хүрдэг.

ТА ХЭНИЙ ӨМНӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ВЭ?

Хүн төрөлхтний нийгмийн харилцаанд томоохон үүрэг, гүйцэтгэдэг зүйл бол үүрэг хариуцлага. Үүрэг, хариуцлага хоёрыг салгаж боломгүй. Үүргийг дагаж хариуцлага бий болдог. Хариуцлага нь үүргийн биелэлтийн хяналт. Үүрэг, хариуцлагатай салшгүй холбоотой зүйл нь эрх, эрх чөлөө юм.

Үүрэг, хариуцлага хоёр нэг юмны хоёр тал. Үүрэг байгаа газар хариуцлага байна. Аливаад хариуцлагатай хандах нь хүний сайн чанарын нэг илэрхийлэл юм. Өөрийгөө хүндэтгэдэг хүн хариуцлагатай байдаг. Тэд хариуцлага алдвал ихээхэн гэмшдэг. Хүнд олон үүрэг хариуцлага бий. Хувь хүний ёс суртахууны хариуцлагыг нэг талаас өөртөө тавих шаардлага, үүргээ ухамсарлан биелүүлэх байдал, бусдад нөлөөлөх, ухаалаг байх чадвар, нөгөө талаас зан төлөв, зан суртахууны байдал нь тухайн цаг үеийн үнэт зүйлстэй тохирч байгаагаар нь тодорхойлдог.

Гүн ухаантан Г.Гегель үүрэг хариуцлагыг дөрвөн үндсэн төрөл болгож хуваасан байдаг.

  • өөрийнхөө
  • гэр бүл
  • төр улс
  • бусдын өмнө хүлээх

Хүн нь өөрийн үйлдлийн үр дагаврыг өөрөө л хариуцах ёстой. Хариуцлагатай хүнд ямар ч үед итгэж найдаж болно гэж үздэг. Хариуцлагатай хүн алдах нь бага, онох нь их. Тэр үүргээ дээд зэргээр ойлгож ухамсарласан байдаг. Хариуцлагагүйгээс үүдэх хор хохирол дааж давамгүй. Хариуцлага алдсан үйлдэл бүрт хариуцлага тооцож байж хариуцлагажина.  Бусадтай хариуцлагатай харилцах, биеэ зөв авч явах хариуцлага нь бүх нийтийн хариуцлагын зарчимтай холбогддог. Биеэ зөв авч явна гэдэг нь бусдад төвөг учруулахгүй, яршиг төвөг тарихгүй байх, цаашилбал бусдад туслах сэтгэлтэй байж, чин сэтгэлээсээ дэм үзүүлдэг байх явдал юм. Бусадтай харилцах үедээ өөрийн хариуцлагыг хөгжүүлэх нь чухал. Ингэснээр илүү хүмүүнлэг, энэрэнгүй байж чадна.

 

Өөрт ноогдсон ажлаа чадварлаг гүйцэтгэж, хамт олондоо, салбар мэргэжилдээ хэрэгтэй, үнэ цэнэтэй амьдардаг хүн энэ орчлонд, тэр дундаа эх оронд маань хэрэгтэй. Ийм л хүн өөртөө болон ойр орчиндоо жинхэнэ аз жаргалыг бүтээж чаддаг.

Ажлаа чин сэтгэлээсээ хийсэн хүнд амжилт заавал ирдэг юм шүү !!!

 

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Хайр гэж юу вэ?
Зочин хэзээ бичсэн: 2023-01-11 22:14 | |
December 13, 2022
Uureg hariutslaga
Jannara хэзээ бичсэн: 2022-12-13 22:27 | |
December 13, 2022
..
Jannara хэзээ бичсэн: 2022-12-13 22:27 | |
Хэрэгтэй мэдээлэл байлаа баярлалаа
Зочин хэзээ бичсэн: 2021-10-01 15:34 | |



:-)