Microsoft office publisher 2010 програм нь албан бичиг, баримтын хэвлэлийн эхийг хялбар бэлтгэхэд зориулагдсан Microsoft office 2010 бүлэг програмын нэг бөгөөд бие даасан өвөрмөц хэрэглээтэй. Publisher програм заавал албан бичиг баримтын хэвлэлийн эх бэлдэх биш ердийн бага хэмжээний хэвлэлийн эхийг бэлтгэх боломжтой програм хангамж юм. Мөн ил захидал, нэрийн хуудас, танилцуулга, сонин, сэтгүүл зэргийг бэлэн загвар ашиглан хялбар аргаар хийх, шинээр өөрийн хүссэн загварыг зохиох боломжтой.
Хэвлэлийн төрөл буюу Publication Type хэсэгт эх бэлтгэлийн төрлийг сонгоно. Сонгосон төрөлд хамааарах загваруудын сонголт Template буюу загвар сонгох хэсэгт гарч ирэх бөгөөд загварын нэмэлт тохиргоог цонхны баруун хэсэгт байрлах Customize, Options хэсгүүдэд хийгээд Create товчин дээр дарж шинээр хэвлэлийн эх бэлтгэх цонх руу шилжинэ.
Publication Type буюу хэвлэлийн төрлүүд
- Blank Page Sizes гэдэг нь хоосон хуудас юм. Өөрөөр хэлбэл бэлэн байгаа загвар ашиглахгүй, өөрөө загвараа гаргаж хийх юм.
- Advertisements гэдэг нь сурталчилгааны хуудас юм. Янз бүрийн сурталчилгааны загвар байдаг.
- Award Certificates гэдэг нь сертификат, өргөмжлөл, дурсамж зэрэг зүйлийг хийх эх бэлтгэл байдаг. Бэлэн загвар ашиглан өргөмжлөл гаргаж болно.
- Banners гэдэг нь хавтасны хажуу талын нарийн хаяг хийх хэсэг юм. Янз бүрийн хавтаснаас шалтгаалаад янз бүрийн хэлбэр дүрстэй хийж болно.
- Brochures гэдэг нь танилцуулга, тараах материал хийхэд ашиглагдана. Ялангуяа сургуулийн, албан байгууллага, амралтын газар, зуслангийн танилцуулгаыг хийхэд тохиромжтой.
- Business Cards гэдэг нь нэрийн хуудасны бэлэн загвар юм. Нэрийн хуудас нь хүний албан тушаал, байгууллагын чиглэл, боловсрол зэргээс хамаараад өөр өөр байдаг.
- Business Forms гэдэг нь бизнесийн уулзалтын үед ашиглагдах ба хэлэлцэх асуудал, гарсан үр дүн, хүн бүрийн санаа зэргийг бичих хуудастай байдаг.
- Calendars гэдэг нь хуанли хийх загвар юм. Зураг болон бусад зүйлийг өөрөө оруулж өгч болно.
- Catalogs гэдэг нь ямар нэгэн танилцуулга, каталог зэрэг зүйлийг хийж болно. Энэ каталогийн загвараар Oriflame-ийн каталогийг ч мөн хийж болдог.
- E-mail гэдэг нь вэб хуудасны нүүр хэсэг болон нэвтрэх хэсэг рүү ордог холбоосыг хийж болно.
- Envelopes нэгэн төрлийн байгууллагын нэрийн хуудас гэж хэлж болно. Энд байгууллагын үйл ажиллагааны чиглэл, салбар, харилцах утас, и-мэйл хаяг, байршил зэргийг бичдэг.
- Flyers ямар нэгэн юмны нүүр хуудсыг хийхэд ашиглана. Жишээ нь: Бие даалт, Реферат, Эрдэм шинжилгээний бүтээл гэх мэт
- Gift Certificates нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификатны загвар юм. Энгийн өргөмжлөл, дурсамж зэргийг хийж болохгүй.
- Greeting Cards энгийн картны загвар. Цахим, виза болон бусад картыг энэ загвараар хийж болно.
- Import Word Documents бичвэр хэлбэртэй файлыг импортлон оруулах боломжтой юм. Энэ нь хэвлэлийн эхээ амар хялбар програм MS-Word дээр хийж, хэвлэл болгохдоо MS-Publisherлүү хөрвүүлэх боломж.
- Invitation Cards урилга, талархал зэргийг хийх хэсэг юм. Урилгыг үйл явдал, өгөх гэж байгаа хүндээ зориулаад янз бүр хийж болдог.
- Labels ил захидал илгээхэд хэрэглэгдэнэ. Ил захидлыг загвар юм. Богино хэмжээтэй ил захидал шуудангаар явуулах бол уг template-ийг сонгож болно.
- Letterhead гоёмсог хэлбэртэй захиа бичих загварууд.
- Menus ресторан, зоогийн газрын меню хийх загвар. Менюг тухайн газрын үүрэг зориулалт, ажиллах цагийн хувиараас шалтгаалан өөр өөр байдлаар хийж болно.
- Newsletters сонингийн нэг нүүр мэдээ эсвэл сэтгүүлийн нэг нүүр мэдээлэл хэлбэрээр хийж болно.
- Paper Folding Projects гэдэг нь агаарын шугамын зураг, кадастрын зургийн хэлбэр юм.
- Postcards гэдэг нь ямар нэгэн албан газрын гадаа байдаг жижиг хаяг ба хэдэн давхарт ямар байгууллага байгааг заасан жижиг самбар юм.
- Programs энэ нь үзвэр үйлчилгээний дараалал төлөвлөгөө юм. Ялангуяа хүндэтгэлийн зоог, хүлээн авалт, баяр ёслолоор үйлчилгээний хуваарийг гаргах хэсэг юм.
- Quick Publications зурагт хуудас юм. Энэ хуудсан дээр танилцуулга, талархал, эрэн сурвалжлах хуудас, баярын мэндчилгээ зэрэг зураг бичвэртэй зүйлийг хийнэ.
- Resumes гарчиг, товч агуулга, оршил зэргийг бичдэг хэсэг юм.
- Signs гэдэг нь аливаа зүйлийн таних тэмдэг, анхааруулга, реклам, зарлалын самбар хийдэг хэсэг юм.
- Web Sites нь вэб хуудасны танилцуулга, товч агуулга, бүтэц зэргийг тайлбарлан бичих хэсэг юм.
- With Compliments Cards нь нэрийн хуудас, байгууллагын нэрийн хуудас зэрэгтэй ойролцоо загварууд юм. Хэмжээ нь арай том байдаг.