Дотоод сүлжээ нь сургууль, албан газар, компьютерийн лаборатори гэх мэт орон зайн хувьд ихэвчлэн жижиг талбайг хамарсан, сүлжээний хэрэгсэл ашиглан хоорондоо холбогдсон, компьютерүүдийн харилцаа холбоог хэлнэ. Та дотоод сүлжээгээр групп дэх бусад хэрэглэгчидтэй өгөгдөл солилцох боломжтой. Жишээ нь, та өөрийн компьютероос найзынхаа компьютерт хандаж, файл авахыг хүсч болох юм. Энэ үед та дотоод сүлжээнд холбогдох тохируулгыг хийх хэрэгтэй, эсвэл эдгээр 2 компьютерийг кабелиар холбож болно. Ингээд хэрхэн дотоод сүлжээнд холбогдох болон файл хамтран хэрэглэх тохируулгуудын талаар үзье.
Ажлын групп үүсгэх
- Та Windows Explorer цонхыг нээж, My Computer дээр хулганын баруун товчийг дарах ба гарч ирэх цэсээс Propertiesкомандыг сонго.
- Гарч ирэх цонхны баруун доод хэсэгт байрлах Change settings холбоос дээр дар.
- System Properties харилцах цонх гарч ирнэ. Change товчийг дар.
- Та өөрийн компьютерийн нэр болон группын өөрчлөх нэрийг бичиж, OK товчийг дарна.
- Та дээрх өөрчлөлтүүдийг хийснээр таны компьютер restart хийгдэх буюу унтарч, дараа нь асах ёстой. Иймээс компьютер унтрахаас өмнө, нээлттэй файлуудыг хадгалж, бүгдийг нь хаана. OK товчийг дар.
- Таны компьютер унтраад, асах үед шинэ групп үүсгэгдсэн байна.
Компьютерт сүлжээний карт суурилуулагдсан болон драйвер нь танигдсан эсэхийг шалгах
- Start цэсийн Control Panel товчийг сонгосноор, системийн тохиргоо хийх цонх гарна.
- Systems-г сонгох ба түүний дараа цонхны зүүн хэсэгт байрлах Device Manager холбоосыг дар.
- Хэрэв сүлжээний карт танигдаагүй бол шар гурвалжин тодор анхаарлын тэмдэг бүхий тэмдэглэгээ харагдана.
Сүлжээний картын интернэт хаягийн тохиргоо хийх
- Start цэсийн Control Panel товчийг сонгосноор системийн тохиргоо хийх цонх гарна.
- Network and Sharing Center сонгох ба түүний дараа цонхны зүүн хэсэгт байрлах Change adapter settings холбоосыг дар.
- Та компьютерт сүлжээний кабелийг залгасны дараа зураг дараах байдалтай болж өөрчлөгдөнө.
Ашиглаж байгаа сүлжээний карт дээр хулганын баруун товчийг дарж, гарах цэсээс Properties сонголтыг сонгоно.
- Бидэнд зөвхөн Internet Protocol Version 4 (TCP/IPv4) сонголт л шаардлагатай. Түүнийг сонгоод Properties товч дээр дарна. Гарч ирэх цонхноос сүлжээний тохиргоо хийгдсэн эсэхийг шалгах, мөн тохируулах боломжтой.
- Та IP address, Subnet mask, DNS server address зэргийг бичсэний дараа OK товчийг дарж тохиргоог хадгална.
Файл болон хавтсыг хамтарч ашиглах тохиргоо хийх
- Start цэсийн Control Panel товчийг сонгосноор системийн тохиргоо хийх цонх гарна.
- Network and Sharing Center сонго. Гарах цонхны зүүн хэсэгт байрлах Home Group холбоосыг дар. Түүний дараа Change advanced sharing center холбоосыг сонго.
- Та энэ хэсэгт өөрийн ашиглах дотоод сүлжээндээ зориулж тохируулга хийнэ. Эдгээр товчнууд дээр дарснаар та дараах 2 сонголтын аль нэг рүү орно.
- Home or Work - Гэртээ эсвэл ажил дээр
- Public - Нийтийн
Та дээрх 2 сонголт тус бүрийн хувьд өөрийн компьютер дээрх файл, хавтас, хэвлэх төхөөрөмж зэргийг тухайн сүлжээндээ бусадтай хамтран ашиглах эсэхийг шийдэх сонголтуудыг хийх боломжтой.
Дараах зурганд харуулсан шиг Network Discovery, File and Printer, Public Folder Sharing хэсгүүд дэх сонголтыг ON, харин Password Protected Sharing хэсэг дэх сонголтыг OFF болгож, Save changes товчийг дар.
Хамтран ашиглах файл болон хавтсыг зааж өгөх
Дээрх бүх тохиргоонуудыг хийсэн бол одоо дотоод сүлжээнд хамтран ашиглах файл болон хавтсыг зааж өгье. Үүнийг хийх дараах 2 арга байдаг.
- Public нэртэй хавтсыг ашиглах. Энэ нь анхнаасаа хамтран ашиглагдахаар тохируулагдсан байдаг. Та хүссэн файл болон хавтсыг Public хавтсанд хуулснаар түүнийг сүлжээн дэх бусад хэрэглэгчид ашиглах боломжтой болно. Publicхавтсанд хандахын тулд дараах дарааллын дагуу хийнэ үү.
- Windows Explorer цонхыг нээж, С диск дээр байрлах Users хавтас руу орсноор Public хавтсыг та олж харна.
2.Өөрийн хүссэн хавтсыг хамтран ашиглахаар тохируулах.
- Хамтран ашиглахыг хүссэн файл эсвэл хавтсан дээр хулганын баруун товчийг дарж, гарах цэсээс Properties командыг сонгоно.
- Sharing табыг сонгож, Advanced Sharing товчийг дар.
- Share this folder -ийг сонгоно.
- Permissions товч дээр дарснаар сүлжээн дэх ямар хэрэглэгчид тухайн файл, эсвэл хавстыг хэрхэн хэрэглэх талаар тохируулах харилцах цонх гарна.
Group or user names хэсэгт тухайн файл эсвэл хавтсыг хамтран хэрэглэх сүлжээн дэх бусад хэрэглэгчдийн нэрс байна. Add товч дээр дарж хэрэглэгчдийг нэмэх боломжтой.
Permissions for Everyone хэсэгт байрлах сонголтуудыг доор тайлбарласан байна.
- Full Conrtol: файл/хавтсыг эсвэл түүний агуулгыг унших, өөрчлөх болон устгах бүх зөвшөөрөл
- Change: файл/хавтсыг эсвэл түүний агуулгыг унших, өөрчлөх зөвшөөрөл
- Read: файл/хавтсыг эсвэл түүний агуулгыг зөвхөн унших зөвшөөрөл
Та дээрх сонголтуудыг сүлжээн дэх бүх хэрэглэгчдэд ижил, эсвэл хэрэглэгч бүрийн хувьд ялгаатай байдлаар тохируулж болно. Үүний тулд Group or user names хэсгээс хэрэглэгчийг сонгож, дээрх зөвшөөрлүүдийг олгохыг хүсвэл Allow, эсрэг тохиолдолд Deny баганад байрлах харгалзах нүдийг тэмдэглэх хэрэгтэй.
- Тохируулгыг хийж дуусаад OK товчийг дарна.
- Close товчийг дарж, тохиргоог дуусгана.
Хамтарч ашиглах тохиргоо хийгдсэн файлыг харах
- Windows Explorer цонхыг нээнэ.
- Network-н зүүн талд байрлах суман дээр дарах үед сүлжээнд байгаа компьютерүүдийн нэрс гарч ирнэ.
- Холбогдохыг хүссэн компьютерийн нэр дээр дарахад, хамтран хэрэглэхээр тохируулагдсан файл болон хавтсууд цонхны баруун талд гарч ирнэ.