Хичээл

2020-4-20

Хар тамхи

Мансууруулах бодис нь хүний уураг тархи, мэдрэл сэтгэхүйд хүчтэй хор нөлөө үзүүлдэг химийн болон ургамлын гаралтай бодис юм. Анх алжаал ядаргаа тайлах, сэтгэл сэргээх зорилгоор өргөн ашиглаж байсан. 1632 онд ОХУ хар тамхины талаар хууль гаргаж байжээ.

Мансууруулах бодис хэрэглэх нь мансуурах, донтох, сэтгэлийн гаж хөөрөлд орох, гуньж гутрах зэргээр сэтгэл мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулна. Дэлхий нийтээрээ мансууруулах бодисыг “наркотик” гэж нэрлэдэг. Энэ нь  хөшөөх, мэдээ алдуулах, мансууруулах, нойрсуулах гэсэн утгатай грек үг.

Мансууруулах бодисыг хэрэглэдэг хоёр шалтгаан байна

Хүнд өвчтөнд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд (маш хүнд хагалгаа, хорт хавдрын үед г.м) эмчийн хяналтын дор, эмнэлгийн нөхцөлд хэрэглэдэг.

Нөгөө нь хор уршгийг нь мэдэхгүйгээс бусдад уруу татагдах, бусдыг ухамсаргүйгээр дуурайх, сонирхож саваагүйтэх, сэтгэлийн хямралаас гарах гэж үзсэнээс болж хууль бус хэрэглэдэг.

Мансууруулах бодисын ангилал

1. Тайвшруулагчид: Архи, гипнозжуулагчид, каннабис (марихуана, гашиш), хорт хийнүүд гэх мэт

2. Наркотикууд: опиум (зэрлэг ургамлаараа байгаа), героин, морфин, демидрол, кодеин гэх мэт

3. Сэргээшүүд: амфетаминууд, кокаин, кофеин, никотин гэх мэт

4. Хий үзэгдэл үзүүлэгчид: ЛСД (lysergic acid diethylamide), мескалине, ПСП (phencyclidine) гэх мэт

Мансууруулах бодис нь химийн аргаар үйлдвэрлэн гаргасан буюу байгальд бэлнээр оршдог. Байгалийн гэдэг нь анх түүж авсан ургамал, нийлэг гэдэг нь хожим химийн аргаар гаргаж авсан бодис юм.

Судалгаа

  • Хар тамхийг анх удаа хэрэглэж үзсэн 100 хүний зөвхөн 20 нь л хар тамхины тухай бодлоо бүр мөсөн орхиж чаддаг. Харин үлдсэн 80 хүн нь хар тамхинд татагдаж ордог байна.
  • Хар тамхи, мансууруулах бодис тарьж хэрэглэдэг хүмүүсийн 50 хувь нь ДОХ-ын халдвар авах магадлалтай.
  • Манай улсад 70-90 мянган хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн албаны тоо баримт байна.
  • 18-35 насныхан хэрэглэх нь зонхилдог.
  • Хар тамхичин болсон хүний амьдралын үргэлжлэх хугацаа 5-8 жил. Багадаа 6-8 сар
  • Хар тамхи, мансууруулах бодис нь архи, тамхинаас 60 дахин илүү хортой, сөрөг нөлөөтэй.

Мансууруулах бодис биед үзүүлэх сөрөг нөлөө

Мансууруулах бодис сэтгэл санаа, харилцаанд үзүүлэх сөрөг нөлөө

Мансууруулах бодис нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө

 

  • Оюун ухаан доройтох
  • Гепатит В, С болох ХДХВ/ДОХ-ийн халдвар авах өндөр эрсдэлтэй.
  • Уушигны үрэвсэлтэй болох
  • Судас бөглөрөх
  • Амархан ядрах
  • Арьсанд халдвар орж буглаа үүсэж үхжих
  • Ганцаардмал
  • Анхаарал нь төвлөрч чадахгүй
  • Ууртай
  • Айдас, түгшүүрт автана.
  • Бухимдуу
  • Түрэмгий
  • Зан ааш нь өөрчлөгдөх

 

  • Найз нөхөд, хамт олонгүй болно.
  • Эдийн засгийн хүндрэлтэй байдал бий болно.
  • Ирээдүйн амьдралд нь бэрхшээл үүснэ.
  • Ажил сургуульдаа байнга хоцорно.
  • Ажилдаа тушаал дэвших магадлал буурна.
  • Цалин мөнгө хомсодно.
  • Гэмт хэрэгт холбогдох магадлал өндөр

Мансууруулах бодисоос татгалзах

Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй байх үндсэн арга зам бол хар тамхи хэрэглэдэггүй хүмүүстэй ойр байж, найзалж нөхөрлөх явдал юм. Өөр нэг арга зам нь хар тамхитай холбоотой нөхцөл байдал бий болгохгүй, түүнээс хол байх явдал юм. Хар тамхинаас хол байхын тулд дараах алхамуудыг биелүүлэх хэрэгтэй. Үүнд:

  • Спорт, урлагийн дамжаа дугуйланд хамрагдах
  • Өөрийнхөө авьяас сонирхолыг хөгжүүлэх
  • Олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцох
  • Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгдэг байж болзошгүй нөхцөл байдлаас хол байх. Жишээ нь: баар цэнгээний газар, тоглоомын газар гэх мэт.
  • Стресс дарамт шахалтаас гарах эерэг арга замуудыг сонгож хэрэглэдэг байх
  • Найз нөхөд, ах эгч, аав ээжээсээ тусламж зөвлөгөө авах

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 6 » Нийт: 115
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Тавтай морил.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://hicheeldaalgavar

Найзууд

idiomatic-dormant