Хичээл

2019-12-2

СV бичих

  CV нь Curriculum Vitae буюу товч намтар гэсэн утгатай бөгөөд таны амьдралын ирээдүй гэж хэлж болно. Та үүнийг яаж бичихээс бүх зүйл шалтгаална. Нэг үгээр хэлбэл бусдад өөрийгөө илэрхийлэх таны нэрийн хуудас юм. Мөн ажил олгогчид өөрийгөө сайн талаас нь харуулах, өөрийгөө ажил олгогчийн хүсч байгаа хүн мөн гэдгийг харуулах сайхан боломж учраас сайн бичих хэрэгтэй.

Анхаарах зүйл:

ь CV-ны эх хувь гаргацтай тод, сайн цаасан дээр бичигдсэн байх

ь CV нь 2 нүүрээс илүүгүй байх

ь Зөв бичгийн дүрмийн үг, үсгийн алдаагүй бичих

ь Зургаа цэвэрхэн наах

ь Хар ярианы болон хэт албархаг үг хэрэглэхгүй байх

ь Өөрийгөө хэт магтаж болохгүй

ь Боловсролоо товчилж бичихгүй байх

ь Өөрийн давуу талыг бичих (мэргэжлийн холбоо, хөдөлгөөн, нийгэмлэгт байдаг бол давуу тал, жолоодох эрх болон өөрийн гэсэн машинтай бол давуу тал, мэргэжлийн уралдаан тэмцээнд оролцсон бол давуу тал гэх мэт)

ь Ажлын туршлага байхгүй бол төгссөн сургуульдаа нийгмийн ажил, урлаг спортын төрлөөр гаргасан амжилтуудаас дурьдаж болно.

ь Үндсэн боловсролоос гадна хамрагдсан семинар, курс сургалтын талаар бичээрэй.

ь CV нь хэт нуршуу эсвэл дэлгэрэнгүй байх шаардлагагүй.


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 5 » Нийт: 104
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Тавтай морил.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://hicheeldaalgavar

Найзууд

idiomatic-dormant