Баг гэдэг нь:
•Байнгын үйл ажиллагаатай
•Өөрчлөлтөнд уян хатан
•Илүү хүчтэй хамтран ажиллаж буй хүмүүсийн нэгдэл юм
Амжилтай ажиллаж буй багийн шинжүүд:
•Хүчтэй нөлөөтэй удирдлага
•Нарийн сайн тодорхойлсон зорилго
•Үндэслэл сайтай шийдвэр гаргалт
•Илүү их авъяас чадвараа дайчилдаг
•Аливаа ажлыг хийж гүйцэтгэх арга барилыг сайн эзэмшсэн байдал
• Цаг хугацаа хэмнэнэ
• Ажлын бүтээмж өндөр
• Хөгжин дэвшинэ
• Эрсдэлийг даван туулдаг
Байгууллагууд яагаад багийг ашигладаг вэ?
–Зарим нэг ярвигтай чухал асуудлыг зөвхөн багийн хүчин чармайлтаар шийдэх шаардлага гардаг.
–Асуудлыг багийн хүч чармайлтаар шийддэг тул багаар ажиллаж гаргасан шийдэл хувь хүний гаргах шийдлээс илүү шуурхай байдаг.
–Манлайлал сайн байх юм бол хувь хүний ач холбогдол нь багийн үйл ажиллагааны орчинд илүү сайжран дээшилпдэг.
–Багаар гаргасан шийдвэрийн чанар нь хувь хүний гаргасан шийдвэрээс илүү сайн байдаг.
–Багаараа гаргасан санал нь хэн нэгэн хувь хүнээс гаргасан саналаас илүү жин татдаг. Энэ нь хамтын хүчин чадал, ач холбогдлын мэдрэмжийг үүсгэдэг.
•Галуу бүр өөрийн далавчаа намируулан нисдэг, энэ нь дагаж яваа бусад шувуудад урам зориг өгч, дэмжлэг үзүүлдэг .
Галуунууд V хэлбэр үүсгэн нисдэг нь нисч яваа нийт сүрэгт галууны ганцаараа нисч хүрэх зайнаас 71 %-иар илүү хол зайг туулах эрч хүч өгдөг байна. Намар болоход тэнгэрт галуун цуваа халуун орныг зорин зэллэн нисэхийг хардаг. Тэд яагаад ийнхүү зохион байгуулалттай нисдэг юм бол гэж та бодож байсан уу? Галуу бүр ард дэвэн нисэх галууны агаарын урсгалыг хааж өгөхийн тулд яг нэг шугаманд ар араасаа нисдэг ажээ. Хэрвээ нэг галуу эгнээнээс хазайн гарахад тэрээр агаарын маш хатуу эсэргүйцэлтэй тулгаран тамирдах учир эгнээндээ буцаж ордог ажээ. Мөн цувааны манлайлагч тэргүүнд нисэж буй галуу ядарахад хойд эгнээнээс өөр нэг галуу ирэн ээлж солигдон нисдэг ажээ. Ийнхүү бүх галуу удирдагчийн ачааг хуваалцдаг тул яахын аргагүй биширмээр эв нэгдэл, төгс багийн ажиллагааг тэднээс суралцаж болно. Мөн нисэж буй галуун цувааруу анчин буудан нэг галуу шархдан унасан тохиолдолд тэр галууны урд болон хойно нь нисэж буй хоёр галуу шархадсан галууг халамжлахаар газар буудаг ажээ. Заримдаа хөдөө нутгийн нууранд хоёр галуу өвөлжихийг хараад хүмүүс гайхдаг тэгвэл тэр хоёр галууны хаа нэгтээ шархдсан галуу байна гэсэн үг юм. Тэд хэзээ ч нөхрөө хаяад нисдэггүй эдгэрэх юм уу эсвэл нүд анитал нь асардаг нь заримдаа хүнээс ч илүү “Хүн чанар”-тай мэт. Тэдгээр галуунууд буцаад халуун орныг зорихдоо өөр нэг танихгүй галуун цуваанд нэгдэн ороход тэр галуун цуваа маш найрсгаар хүлээн авч халамжлан эгнээндээ оруулан ниссээр зорилгодоо хүрдэг ажээ. Иймээс галуун сүрэг хүртэл нэг зорилгынхоо төлөө бүгдээрээ чармайж нэгнийгээ хаялгүй хүрэх газраа хүрдэг гэдгийг тэднээс суралцаж хүмүүс бид аз жаргалтай, амар тайван, сайхан амьдрах нэг л зорилгодоо хүрэхийн тулд энэ амьдралдаа хэрхэн сахилга баттай бусдаар удирдуулж, бусдыг удирдаж мөн хайр, нинжин сэтгэлээ гээлгүй хамтын хүчээр амьдарч чадаж байна уу гэдгээ дүгнэж үзэцгээе.