Hicheeldaalgavar
 Та ажил хайхаасаа өмнө өөрийгөө нэг дүгнээд үзээрэй. Энэ тийм чухал гэж үү? гэж та гайхаж болох юм. Энэ бол үнэхээр чухал. Та ажлаа хайхаасаа өмнө би хэн бэ, юу хийж чадах вэ,ямар мэргэжил, ажлын туршлагатай вэ, яг юу хиймээр байна, ажил олгогчид би юу санал болгож чадах вэ, хариуд нь би юу хүсэн хүлээж байгаа билээ гэдгийг өөрөө өөрөөсөө асуух хэрэгтэй. Хүн бүр өөрийн гэсэн онцгой авъяас чадвар, давуу болон сул талтай. Иймд та ажил хайхаасаа өмнө эдгээр чадваруудаа нээн илрүүлэх нь чухал юм. Үүнд:

·        Сонирхол

·        Ур чадвар

·        Авъяас

·        Үнэт зүйлс

·        Санаачилга гаргах чадвар

·        Удирдан зохион байгуулах, манлайлах чадвар

·        Өнгөрсөн хугацаанд хийж байсан ажил үүрэг

·        Байгаль хүрээлэн буй орчинг эрхэмлэн дээдлэх чанар

·        Хэрэгцээ, шаардлагаа нээн илрүүлэх

·        Хувийн зан чанар зэргээ тодорхойлох

Сонирхол- Таны хийх дуртай эсвэл хийхийг илүүд үздэг тэр зүйл юм. Жишээ нь: компьютер дээр ажиллах, амьтан, ургамал судлах, спортоор хичээллэх гэх мэт.

Авъяас-Таны төрөлхийн билэг авъяас юм. Жишээ нь: хөгжим тоглох, дуулах, зураг зурах, тоо бодох, ой тогтоолт сайтай, техник сэтгэлгээтэй гэх мэт.

Ур чадвар-Таны хийж сурсан бүх зүйлийг хэлдэг. Жишээ нь: унших, бичих, харилцааны ур чадвар, програм зохиох, хоол хийх, гар утас цахилгаан хэрэгсэл засах гэх мэт.

Үнэт зүйлс-Та хугацааны турш тогтвортойгоор байдаг таны итгэл, үнэмшил юм.

Та эдгээр ур чадваруудаа үнэлж тодорхойлсны дараа яг өөртөө тохирсон тэр л ажлаа хайх, хийх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

гоё баярлалаа
Hicheeldaalgavar хэзээ бичсэн: 2019-03-12 17:31 | |



:-)