Hicheeldaalgavar
Сонины дизайн, бичвэрийн зохицолт, гарчгийн зөв хэлбэр, шрифтийн сайн сонголт, нүүр зохиомжтой байх, дугаарын хөтөч, уриа, шугам, хүрээ, гарчиг, дүрс шрифт, хүснэгт, эх бичвэр, цонх, ишлэл, цагаан зай (агаар), зохиогчийн нэр, булан, дэвсгэр, фото болон шог зураг зэрэг нь сонины дизайны үндсэн элементүүд болдог.

Сонины эх бэлтгэхээс өмнө дараах бэлтгэл ажлыг хийсэн байх шаардлагатай.

a)     Сонины ерөнхий дизайн гаргах

b)    Сонины буланд шаардлагатай мэдээллийг олон эх үүсвэрээс хайж, цуглуулах

c)     Сонины мэдээлэл бүхий файлыг агуулах хавтсыг компьютерт үүсгэх

d)    Бичвэр боловсруулах программ ашиглан бичвэрийг өрөх, компьютерт хадгалах

e)     Зураг боловсруулах программ ашиглан боловсруулалт хийх, компьютерт хадгалах

f)     Тоон мэдээлэл боловсруулах программ ашиглан боловсруулалт хийх, компьютерт хадгалах

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)