Hicheeldaalgavar
 ь Blank Page Sizes гэдэг нь хоосон хуудас юм. Өөрөөр хэлбэл бэлэн байгаа загвар ашиглахгүй, өөрөө загвараа гаргаж хийх юм.

ь Advertisements гэдэг нь сурталчилгааны хуудас юм. Янз бүрийн сурталчилгааны загвар байдаг.

ь Award Certificates гэдэг нь сертификат, өргөмжлөл, дурсамж зэрэг зүйлийг хийх эх бэлтгэл байдаг. Бэлэн загвар ашиглан өргөмжлөл гаргаж болно.

ь Banners гэдэг нь хавтасны хажуу талын нарийн хаяг хийх хэсэг юм. Янз бүрийн хавтаснаас шалтгаалаад янз бүрийн хэлбэр дүрстэй хийж болно.

ь Brochures гэдэг нь танилцуулга, тараах материал хийхэд ашиглагдана. Ялангуяа сургуулийн, албан байгууллага, амралтын газар, зуслангийн танилцуулгаыг хийхэд тохиромжтой.

ь Business Cards гэдэг нь нэрийн хуудасны бэлэн загвар юм. Нэрийн хуудас нь хүний албан тушаал, байгууллагын чиглэл, боловсрол зэргээс хамаараад өөр өөр байдаг.

ь Business Forms гэдэг нь бизнесийн уулзалтын үед ашиглагдах ба хэлэлцэх асуудал, гарсан үр дүн, хүн бүрийн санаа зэргийг бичих хуудастай байдаг.

ь Calendars гэдэг нь хуанли хийх загвар юм. Зураг болон бусад зүйлийг өөрөө оруулж өгч болно.

ь Catalogs гэдэг нь ямар нэгэн танилцуулга, каталог зэрэг зүйлийг хийж болно. Энэ каталогийн загвараар Oriflame-ийн каталогийг ч мөн хийж болдог.

ь E-mail гэдэг нь вэб хуудасны нүүр хэсэг болон нэвтрэх хэсэг рүү ордог холбоосыг хийж болно.

ь Envelopes нэгэн төрлийн байгууллагын нэрийн хуудас гэж хэлж болно. Энд байгууллагын үйл ажиллагааны чиглэл, салбар, харилцах утас, и-мэйл хаяг, байршил зэргийг бичдэг.

ь Flyers ямар нэгэн юмны нүүр хуудсыг хийхэд ашиглана. Жишээ нь: Бие даалт, Реферат, Эрдэм шинжилгээний бүтээл гэх мэт

ь Gift Certificates нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификатны загвар юм. Энгийн өргөмжлөл, дурсамж зэргийг хийж болохгүй.

ь Greeting Cards энгийн картны загвар. Цахим, виза болон бусад картыг энэ загвараар хийж болно.

ь Import Word Documents бичвэр хэлбэртэй файлыг импортлон оруулах боломжтой юм. Энэ нь хэвлэлийн эхээ амар хялбар програм MS-Word дээр хийж, хэвлэл болгохдоо MS-Publisherлүү хөрвүүлэх боломж.

ь Invitation Cards урилга, талархал зэргийг хийх хэсэг юм. Урилгыг үйл явдал, өгөх гэж байгаа хүндээ зориулаад янз бүр хийж болдог.

ь Labels ил захидал илгээхэд хэрэглэгдэнэ. Ил захидлыг загвар юм. Богино хэмжээтэй ил захидал шуудангаар явуулах бол уг template-ийг сонгож болно.

ь Letterhead гоёмсог хэлбэртэй захиа бичих загварууд.

ь Menus ресторан, зоогийн газрын меню хийх загвар. Менюг тухайн газрын үүрэг зориулалт, ажиллах цагийн хувиараас шалтгаалан өөр өөр байдлаар хийж болно.

ь Newsletters сонингийн нэг нүүр мэдээ эсвэл сэтгүүлийн нэг нүүр мэдээлэл хэлбэрээр хийж болно.

ь Paper Folding Projects гэдэг нь агаарын шугамын зураг, кадастрын зургийн хэлбэр юм.

ь Postcards гэдэг нь ямар нэгэн албан газрын гадаа байдаг жижиг хаяг ба хэдэн давхарт ямар байгууллага байгааг заасан жижиг самбар юм.

ь Programs энэ нь үзвэр үйлчилгээний дараалал төлөвлөгөө юм. Ялангуяа хүндэтгэлийн зоог, хүлээн авалт, баяр ёслолоор үйлчилгээний хуваарийг гаргах хэсэг юм.

ь Quick Publications зурагт хуудас юм. Энэ хуудсан дээр танилцуулга, талархал, эрэн сурвалжлах хуудас, баярын мэндчилгээ зэрэг зураг бичвэртэй зүйлийг хийнэ.

ь Resumes гарчиг, товч агуулга, оршил зэргийг бичдэг хэсэг юм.

ь Signs гэдэг нь аливаа зүйлийн таних тэмдэг, анхааруулга, реклам, зарлалын самбар хийдэг хэсэг юм.

ь Web Sites нь вэб хуудасны танилцуулга, товч агуулга, бүтэц зэргийг тайлбарлан бичих хэсэг юм.

ь With Compliments Cards нь нэрийн хуудас, байгууллагын нэрийн хуудас зэрэгтэй ойролцоо загварууд юм. Хэмжээ нь арай том байдаг.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)