Hicheeldaalgavar
Ажлын байрны гэрэлтүүлэг

Үйлдвэрийн байрны гэрлийг оновчтой зөв хийх нь ажиллагсдад сэтгэл физиологийн эерэг үйлчлэл үзүүлж ядрах, гэмтэх нь багасан ажиллах чадварыг хадгалж, аюулгүй хөдөлмөрлөх боломжийг дээшлүүлдэг

Гэрэл гаргаж байгаа эх үүсгүүрээс нь хамааруулаад дараах байдлаар ангилдаг. 
Ажлын байрны гэрэлтүүлэг: Зохиомол, байгалийн, хосолмол гэж 3 ангилдаг.

Байгалийн гэрэлтүүлэг: Нарны туяаны шууд тусгал болон нар халхлагдсан үед агаарт нэвчсэн/дифузлэгдсэн/түүний гэрлийг хэлнэ. Байгалийн гэрэл орчинд сайн тардгаас харах боломжийг илүү олгохоос гадна спектртээ хүний биед эерэг нөлөө үзүүлдэг ультра ягаан туяаг агуулдгаараа онцлогтой. Гэхдээ цаг, улирал, жил, агаарын тунгалагшил, гэрэл нэвтрүүлэх хэрэгслийн хийц зэрэг олон хүчин зүйлээс хамааран гэрэлтүүлэл нь өөрчлөгдөж байдаг. Тухайлбал: 12 цаг хүртэл гэрэлтүүлэл өсөж идэвхжиж байснаа 12-14 цагийн хооронд тогтворжин, 14 цагаас эхлэн аажмаар буурдаг.
ЗОХИОМОЛ ГЭРЭЛТҮҮЛЭГ: нарийн хараа шаардах ажил гүйцэтгэдэг байр талбайд ерөнхий гэрэлтүүлэгтэй хамт ажлын байр тус бүр дээр нэмэлт гэрэлтүүлэг хэрэглэнэ. х а1 төрлийн ажил хийгдэж байх байранд болон албан тасалгаа, агуулах зэрэгт ерөнхий гэрэлтүүлэг

Зохиомол гэрэлтүүлгийг үүрэг зориулалтаар нь ажлын, ослын, тусгай гэж ангилна.

Ажлын гэрэлтүүлэг нь үйлдвэрийн процессыг хэвийн явуулах, хүмүүс холхих, тээврийн хэрэгсэл явах зэрэгт зориулагдсан үйлдвэрийн бүх байр талбайд зайлшгүй байж байх гэрэлтүүлэг юм.

Ослын гэрэлтүүлэг нь ажлын гэрэлтүүлэг гэнэт тасрах, үүнтэй холбоотойгоор төхөөрөмжийн хэвийн үйлчилгээ алдагдан тэсрэх, шатах, хүмүүс хордох, технологийн процесс зөрчигдөх үед ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэхэд шаардлагатайЭнэ үед ажлын гадаргуугын хамгийн бага гэрэлтүүлэл нь ажлын гэрлийн нормчлогдсон утгын 5% буюу 2лк –с багагүй байх ёстой

раа шаардах ажил гүйцэтгэдэг байр талбайд ерөнхий гэрэлтүүлэгтэй хамт ажлын байр тус бүр дээр нэмэлт гэрэлтүүлэг хэрэглэнэ. 
Гэрэлтүүлэгт тавигдах ерөнхий шаардлага 
vГэрэлтүүлэг нь жигд тархсан байх
vНүдэнд шууд тусахгүй, гялбалт үүсгэхгүй байх
vСүүдэр үүсгэхгүй байх
vАшиглахад хялбар байх
vТэжээлийн шугамын хэлбэлзлэл 4%-аас ихгүй байна
vЗасвар үйлчилгээг тогтмол хийж байх
vТоос шороог арчиж цэвэрлэж байх 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)