Hicheeldaalgavar
 We use question words to ask certain types of questions. We often refer to them as Wh words because they include the letters Wh (for example Why, what). Ихэндээ Англи хэлэнд асуух үгүүд нь Wh-ээр эхэлсэн байдаг. Эдгээр үгийг ямар нэгэн юм хүнээс асуухдаа хэрэглэнэ.


Wh-ээр эхэлсэн үгнүүд өөрөөр хэлбэл where, what, when, who гэх мэт нь байрлал (where), хүн (who), эд зүйлс (things), үйл явдлын байдал, чанар (how), үйл явдал болон байдлын үндэслэл, нотолгоо (why) зэргийг асуухад хэрэглэгдэнэ. Доорх хүснэгтэнд дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэнийг жишээтэй нь хамт харна уу?

Question Word-Асуух үг

Function-зорилго

Example-жишээ

what-юу

ямар нэг юмны талаар мэдээлэл авахдаа

What is your name? Таны нэр хэн бэ?

ямар нэг юмыг давтаж асуухад

What? I can`t hear you.
You did what?
Юу гэнээ? Би чамайг сонсохгүй байнаа, яасан гэнээ?

what for-юунд

ямар зорилгоор

What did you do that for? Чи энийг яаж гэж ингэж хийсэн юм бэ?

when-хэзээ

цаг хугацаа

When did you come? Чи хэзээ ирсэн юм бэ?

where-хаана

байрлал

Where do they live? Тэд хаана амьдардаг вэ?

which-аль

сонголт

Which one do you want? Чи алийг нь авмаар байна?

who-хэн

хэн нэгнийг

Who opened the door? Хэн хаалга онгойлгочихвоо?

whom-хэнийг, хэнд

хэн нэгэнд, хэн нэгнийг онцолж

Whom did you give it? Чи хэнд өгчвөө энийг?

whose-хэний

хэн нэгэний юмны хамааралыг

Whose turn is it now? Одоо хэний ээлж билээ?

why-яагаад

ямар нэг юмны үндэс, шалтгаан

Why do you say that? Чи яагаад ингэж хэлж байгаа юм бэ?

why don`t-яагаад болохгүй гэж

ямар нэг юм санал болгохдоо

Why don`t I help you? Let me lift it for you. Би яагаад чамд туслаж болохгүй гэж? Алив би өргөөд өгье.

how-хэр, яаж, хэрхэн

ямар нэг юмны байдал

How does this work? Энэ яаж ажилладаг юм бэ?

мөн нөхцөл байдал, чанар

How was your exam? Шалгалт чинь ямархуу байвдаа?

how + adj/adv (тэмдэг нэр, дайвар үгтэй хамт)

юмны хэр хэмжээ, цар хүрээ

Доорх жишээг харна уу?

how far-хэр хол

ямар нэг юмны зай, холын зай

How far is Hovsgol from UB? Хөвсгөл Улаанбаатараас хэр хол вэ?

how long-хэр удаан

урт, үргэлжлэх хугацаа

How long will it take? Энэ хэр удах вэ?

how many-хэдэн

тоо хэмжээ (тоологддог юманд)

How many cars are there? Тэнд хэдэн машин байнаа?

how much-хэдэн

тоо хэмжээ (тоологддогүй юманд)

How much money do you have? Чамд хэр их мөнгө байна?

how come (Informal)-яагаад болохгүй гэж

учир шалтгааныг яагаад болохгүй гэж асуухдаа (албан бус хэллэг, хар ярианд хэрэглэ)

How come I can`t see her? Би яагаад түүнтэй уулзаж болхгүй гэж?

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

teneg
Зочин хэзээ бичсэн: 2022-01-17 14:29 | |



:-)