Хичээл

2020-5-8

Хандлага ба түүний төрлүүд

Амьдрал дээр 100%, ганцхан талтай, туйлын зүйл гэж байдаггүй, бүх зүйл 2 болон түүнээс дээш талтай байдаг. Тэрхүү талуудын аль өнцгөөс харсан эсэхээс хамаарч өөр өөр хариулттай.

Нэг удаа та нэрт илтгэгчийн лекцэнд сууж байлаа. Гэтэл гэнэт хажуугийн суудал дээр тань нэгэн бүрзийсэн залуу ирээд суув. Түүнээс бензин сэнгэтэл үнэртэж байлаа. Эргэн тойрны хүмүүс гайхсан янзаар түүн рүү харж байв. Яг тэр үед та залуугийн тухай юу гэж бодох вэ?

Сөрөг бодол: Ямар арчаагvй юм бэ?, Хувцсаа сольж болоогvй юм байх даа, Олон нийтийн газар биеэ зөв авч явахад яадаг юм бэ!

Эерэг бодол: Сайхан жолооч залуу байна даа, Амьдралын идэвхитэй шинийг эрэлхийлэгч нэгэн байна., Лекцээс хоцрохгүй гэсэндээ хувцасаа сольж амжаагүй л юм байхдаа.

Хандлага гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм.

  • Харилцаа хандлага хоёр нягт холбоотой бөгөөд харилцааны явцад хандлага мэдрэгддэг.  Хандлага үйлдэл болохдоо бодлоор дамжин илэрдэг.
  • Ёс зүй нь хүний дотоод сэтгэлийн төгөлдөршилтэй нягт холбогддог бөгөөд энэ нь харилцаа хандлагын хэлбэрээр илэрдэг.
  • Хандлага оюун ухаанаас илүү чухал. Яагаад гэвэл:
  •   Сэтгэл судлаач Карол Двек бүхий л хугацааг хандлага болоод гүйцэтгэлийн талаар судлахад зарцуулсан байна. Тэрээр судалгаагаараа таны амжилтыг IQ биш хандлага тодорхойлдог гэдгийг баталсан байна. Хүний хандлагыг хэвшмэл сэтгэлгээ ба өсөлтөт сэтгэлгээ гэж  үндсэн хоёр ангилалд хувааж үзсэн. Хэвшмэл сэтгэлгээтэй хүмүүс өөрийгөө өөрчлөгдөх боломжгүй гэж үздэг. Ямар нэг сорилт бэрхшээл тулгарахад сэтгэлээр унаж цөхөрдөг. Өсөлтөт сэтгэлгээтэй хүмүүс өөрөө хичээвэл өсөж дэвжиж амжилтанд хүрнэ гэдэгт итгэдэг.
  • Хүмүүсийн амьдралдаа хандах хандлага, ёс заншил,    уламжлал дэг жаяг, шашин шүтлэг зэргийг хэрхэн авч      үзэх нь эцэг эх гэр бүлийн нөлөөлөл, нийгмийн хөгжлийн      хандлагаас хамаарч байдаг. Хүний сэтгэлгээ нь эерэг, сөрөг 2 хандлагаар илэрхийлэгддэг. Эерэг сэтгэлгээ нь аливаа зvйлийн сайн сайхан тал болоод аливаа бэрхшээлийг даван туулах арга замыг харж чаддаг бол сөрөг сэтгэлгээ нь байнга болж бvтэхгvй, дутагдалтай талыг хардаг учраас хvнийг урагш бус хойш чангааж байдаг.

Эерэг хандлагатай болох алхамууд:

  • Инээмсэглэх
  • Бусдад үргэлж талархаж  байх
  • Болоогүй зүйлийн төлөө санаа зовохгүй байх. /8 хувь нь биелдэг/
  • Бусадтай мэндлэх
  • Бусдад үргэлж баяр баясгалан бэлэглэж байх
  • Бусдын чамаас хүлээж буй хариуцлагаас илүү хариуцлагыг өөртөө тавь
  • Эерэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх /танд сайнаар нөлөөлөх болно.

Хүн амьдралыг ямар нүдээр харна, амьдрал яг тийм л байна. Хүмүүс чамд яаж хандаасай гэж хүсэж байна, яг тэгж бусадтай харьц Өнөөдрөөс эхлэн авч буй мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж сөрөг мэдээлэлээс татгалзан, эерэг мэдээллээр оюунаа хоололцгооё!


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 2 » Нийт: 115
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Тавтай морил.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://hicheeldaalgavar

Найзууд

idiomatic-dormant