Хэрэглээний соёл гэж сайн төлөвлөлтийг хэлдэг.
Судалгаа
3-аас дээш жил ажилласан, 100 гаруй гадаадын иргэдээс хэрэглээний соёлын талаар судалгаа авсан байна. Судалгааны үр дүнд:
- Монголчууд үрэлгэн гэр бүлээ эрсдэл оруулаад ч хамаагүй бренд бүтээгдэхүүн авдаг.
- Хэрэглээний зөв соёл байхгүй гэж шүүмжилсэн.
Бидний талаар гадныхан юу гэж боддог вэ?
Монголчуудын хэрэглээний эерэг тал |
Монголчуудын хэрэглээний сөрөг тал |
|
|
Хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн шалгах вэ?
Гадаад байдал:
Өнгө - /өнгө өөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан өнгөтэй болсон эсэх/
Хэмжээ - /шошгонд заасан хэмжээнээс багассан, томорсон эсэхийг жинлэж үзэх/
Хэлбэр - /бяцарсан, бутарсан, үйрсэн эсэх/
Шингэн, хагас шингэн бүтээгдэхүүний төлөв өөрчлөгдсөн эсэх /тунадас, булингар үүссэн эсэх/
Сав баглаа боодол бүрэн бүтэн эсэх - /цоорсон, урагдсан, хагарсан, ан цав гарсан эсэх/
Үнэр, амт:
Үнэр - /эвгүй үнэр байгаа эсэх/
Амт - /исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон эсэх/
Ус хэмнэх, усны зардлаа багасгах энгийн аргууд
Хэрэв та өдөрт 2 удаа тус бүр 3 минут шүдээ угаадаг гэж бодъё. Энэ үедээ усны цоргыг нээлттэй орхивол минут тутамд 5л ус зарцуулж улмаар жилд 10950л ус үргүй зарцуулна. Иймээс шүдээ угаах , сахлаа хусахдаа крантаа хааж бай.
• Шүдээ угаасны дараа амаа зайлахдаа аяга ус хэрэглэж заншвал та жилд 9100л ус хэмнэх болно.
• Ус хэрэглэснийхээ дараа крантаа сайн хааж бай
• Шүршүүрт орохдоо биеэ савандах үедээ усаа хааж бай.
• Эвдэрхий цоргоор долоо хоногт 90л ус жилд 4680л ус алддаг.
• Энгийн татуургатэй бочки 8-9л усыг нэг таталтаар урсгадаг бол харин 6/3 гэсэн хосолсон бочки нь усаа хагас болон бүтнээр нь татдаг тул мөн л ус хэмнэнэ
• Усны крантыг /хаалт/ хаахдаа хэт чангалвал амархан эвдэрнэ. Халуун хүйтэн усны крантыг зөөлөн эргүүлж хааж, нээж байгаарай.