Hicheeldaalgavar
Вэб хөтөч программ нь хэрэглэгч world wide web дэх мэдээллийг хайх, хандах, үзэхэд зориулсан хэрэгсэл юм.
Анхны WEB хуудсыг 1989 онд Европын Цөмийн Физикийн Лаборатори (CERN)д зохиосон (TIM BERNERS-LEE) бөгөөд 1993 оноос интернэтийн сүлжээнд авч ашиглах болсон. WEB хуудастай холбоотой дараах гурван ойлголт байдаг.
- WEB ХУУДАС гипертестүүдийг агуулсан хуудас
- WEB SITE хоорондоо холбоотой WEB хуудаснуудын цуглуулга
- WEB SERVER WEB хуудсуудыг интернэтэд байруулах үүрэгтэй компьютерууд. Эдгээр серверүүдийн тусламжтайгаар WEB хуудас болон SITE-уудыг интернэтийн сүлжээнд байрлуулна.
Өнөөдөр ихэнх албан байгууллага, хувь хүмүүс, пүүс компаниуд интернэтийн сүлжээгээр төрөл бүрийн программ хангамж, зар сурталчилгаа, сонин хэвлэл, ном, зохиол, танилцуулга, зөвлөлгөө, лавлах, биржийн мэдээ зэрэг мэдээллийг түгээхдээ WEB хуудсыг ашигладаг. Интернэтийн сүлжээнд байрлуулсан WEB хуудас бүхэн өөрийн гэсэн хаягтай байна. WEB хуудасны энэ хаягийг URL (UNIFORM RESOURSE LOCATER) хаяг гэж нэрлэнэ. Дараагийн гурван хэсгээс тогтох нэршил нь тухайн WEB хуудсыг хадгалж байгаа  WEB SERVER-ийн (зарим тохиолдолд DOMAIN гэж нэрлэнэ) нэр. WWW.XOPOM.COM WWW тухайн серверийн хост компьютерийн нэр XOPOM тухайн серверийн нэр буюу 2-р төвшиний домайн COM тухайн сервер АНУ-ын худалдааны байгууллагад хамаарагддаг болохыг илэрхийлнэ. Үүнийг мөн дээд төвшиний домайн гэж ч нэрлэдэг. Интернэтэд вэбийг vздэг ба vзvvлдэг гэсэн хоёр тал байна. Yздэг нь гэвэл олон сая интернэт хэрэглэгчид. Тэдэнд вэб vзэхэд зориулагдсан тусгай программ буюу Вэб Браузер (web browser) хэрэгтэй. Хамгийн алдартай вэб браузерууд гэвэл Internet Explorer, Mozilla Firefox, Google Chrome, Opera гэх мэт программууд байдаг.  АНУ-д дээд төвшиний 6 DOMAIN байдаг. GOV засгийн газрын байгууллага MIL батлан хамгаалахын байгууллага EDU боловсролын байгууллага COM худалдааны болон бизнесийн байгууллага ORG чөлөөт олон нийтийн байгууллага NET сүлжээний байгууллага 
Yзvvлдэг нь гэвэл Вэб Сервэр. Вэб серверээс вэб хуудас vзэхийн тулд хэрэглэгч тухайн вэб хуудасны хаягийг буюу URL (Uniform Resource Locator)-г браузертаа бичиж оруулж өгч болно, Эсвэл өөр хуудсан дээр байгаа тухайн хуудасны холбоос (link) дээр дарах ёстой. Интернэтэд байгаа бvх л юмны хаягийг гадаад хэлээр бол URL гэж нэрлэнэ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

tolbor toloh
ori d bvrtguuleh
urangoo (зочин) хэзээ бичсэн: 2023-04-06 18:54 | |
Bayrlala
Mongontsetseg (зочин) хэзээ бичсэн: 2022-09-03 14:19 | |
баярлалаа
хэрэгтэй мэдээлэл маш тодорхой байна баярлалаа
Уранчимэг (зочин) хэзээ бичсэн: 2021-06-04 18:48 | |
bayarlalaa
Зочин хэзээ бичсэн: 2019-12-10 14:25 | |



:-)