Hicheeldaalgavar

Соёл гэдэг нь өргөн хүрээтэй ухагдахуун бөгөөд нийгмийн амьдралын бүхий л хүрээтэй салшгүй холбоотой байж хүнийг хөгжүүлж, төлөвшүүлж байдаг нийгмийн онцгой үзэгдэл, хүний мөн чанар илрэн хэрэгжих тасралтгүй үйл явц, түүний үр дүн юм. Иймд хүмүүст нийгмээр олгогдож байдаг салшгүй чухал чанар болох соёлыг дээдэлж сурах нь иргэн бүрийн ариун үүрэг байх ёстой.

Ширээг идэх гэж буй хоол, газар нутгийн соёлоос хамааран олон янзаар засдаг. Энгийн, тансаг, өглөөний цайнд зориулсан, өдрийн болон оройн хоолонд зориулсан гэх мэт.

Сэрээ хутгыг зөв ашиглах ширээний соёлоос:
•Сэрээнүүд хэрэглэгдэх дарааллаар гаднаас дотогш чиглэн байрладаг ба та тавагнаасаа хол байгаа сэрээ болон хутгыг эхнээс нь эхэлж ашиглахад буруутах зүйлгүй
•Эдгээрийг ангилвал : үндсэн хоолных , саладных , зуушных гэнэ.
•Сэрээ болон хутгыг хөндлөн байдлаар барих ба сэрээг зүүн гараар харин хутгыг баруун гартаа барина. Ингэхдээ долоовор хурууныхаа дунд баривал зохимжтой.
•Сэрээ болон хутгыг хэрэглэсэн бол та ширээн дээр бүү тавь. Тавган дээрээ тавь.
•Хооллож байх үед хутгаараа нэг чиглэлд хэрчих идэх ба нэг дор бүгдийг биш нэг эсвэл хоёрыг хэрчин иднэ.
•Хоолоо идэхдээ сэрээнээсээ хоолоо шүдээрээ аван амаа ангайлгалгүй чимээгүй зажлин иднэ.
•Сэрээ болон хутгаа барьсан гараа нээх солиод байх хэрэггүй.
ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЛТ ГЭЖ ЮУ ВЭ? Эрүүл хооллолт гэдэг нь хоол, хүнсээ зөв сонгон, зохистой бэлтгэн хэрэглэж, түүгээрээ дамжуулан таатай мэдрэмж, эрч хүч авах явдал. Хоол хүнснийхээ зүйлийг зөв сонгож, зохистойгоор хэрэглэх нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдэлийг багасгах төдийгүй, сэтгэл санааны хямралд орохоос урьдчилан сэргийлж чадна. Үүний зэрэгцээ зөв хооллож сурснаар таны эрүүл мэнд, ой ухаан сайжирч, эрч хүч нэмэгдэж, сэтгэл санаа тань тогтвортой болно.
Эрүүл, зөв хооллох үндсэн зөвлөмж
•Эрүүл хүнсний талаар мэдлэгтэй байж, эрүүл хооллох дадал эзэмших, шийдвэр гаргах сэтгэлзүйн бэлтгэлтэй байх
•Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор ургамлын гаралтай бүтээгдхүүнийг давамгайлан хэрэглэх
•Хэрэглэж байгаа хоол хүнсний ихэнх хэсэг нь цардууллаг байхаас гадна эслэг агуулсан байх хэрэгтэй.
•Төрөл бүрийн жимс,жимсгэнэ, хүнсний ногоог илүү их хэрэглэх
•Сүү, сүүн бүтээгдэхүүн, загасны мах, ногоон өнгийн навчит ургамал зэрэг кальц ихээр агуулдаг бүтээгдхүүнийг түлхүү хэрэглэх
•Өөх тос, сахарын хэрэглээг хязгаарлах
•Давсыг бага хэрэглэх
•Хөдөлгөөний хомсдолгүй, илүүдэл жингүй байх
•Ус ихээр хэрэглэх
•Өглөөний цайгаа заавал уух

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)