Хичээл

2019-12-4

Ажлын ярилцлагад орох

 Ярилцлага бол хүссэн ажилдаа ороход нөлөөлөх хамгийн чухал үе шат юм. Таны хэрхэн ярилцлага өгч буйгаас шалтгаалан ирээдүйд ажилд орох эсэх нь шийдвэрлэгддэг. Ажил олгогчид анкетнаас сонгон шалгаруулалтаа хийсний үндсэн дээр ярилцлагад урих цаг товлодог. Ярилцлагад дуудагдана гэдэг бараг л ажилд орчихлоо гэсэн үгнээс ялгаагүй. Гэвч таны хэрхэн ярилцлага өгч буйгаас шалтгаалан ажил олгогч таныг ажилд авах эсэх шийдвэрээ гаргадаг.

Ярилцлагын үе шат:

·        Ярилцлагын өмнөх

·        Ярилцлагын үе

·        Ярилцлагын дараах

Ярилцлагад орохын өмнөх

ь Хувийн бэлтгэл хангах/тэмдэглэлийн дэвтэр, үзэг, сальфетка/

ь Өөрт тохирсон, биед эвтэйхэн хувцас өмсөх/таны хувцас заавал шинэ бас моодны байх албагүй, харин цэвэрхэн, сайхан харагдах ёстой/

ь Ярилцлагын цагаас эрт ирэх

ь Бэлтгэлтэй ирэх /сандрахгүй, танаас асууж болох асуултыг таамаглаж урьдчилан бичиж бэлдэх, ярих дасгал хийх, сул үг хэрэглэхгүй байх/

ь Тайван байх, анхаарлаа төвлөрүүлэх

ь Ажил олгогчийн талаар чадах бүхнээ олж мэдэж, судласан байх

ь Тухайн ажилд тохирох ур чадваруудаа тайлбарлах болон асуултад хариулах бэлтгэл хийх

ь Ажил олгогчоос асуух асуултаа бэлдсэн байх

ь Биеэ соёлтой авч явах/мэндлэх, зөв цэх суух, хөдөлгөөн алгуурхан, тогтуун байх/

ь Сайн унтаж амрах

ь Гар утсаа унтраах

Ярилцлагын явцад

ь Ажил олгогчтой эелдгээр мэндчилэх

ь Өөрийгөө зөв танилцуул

ь Тухайн ажлын байрны нэрийг хэлээд, ярилцлага өгөхөөр ирсэн гэдгээ хэлнэ

ь Өөртөө итгэлтэй, тайван байх, анхаарлаа төвлөрүүлэх

ь Дуу хоолойны өнгөө тааруулж ярих

ь Цэх суух

ь Ярьж байгаа хүнийхээ нүдрүү харж ярих

ь Ажил олгогчийн яриаг анхааралтай сонсох

ь Тэмдэглэл хийх

ь Шаардлагатай тохиолдолд хэлсэн зүйлийг дахин тодруулж асууж болно

ь Ярилцлага авч буй хүнтэй маргахгүй байх

ь Ярилцлагын төгсгөлд ажилд авах шийдвэрээ хэзээ гарахыг, энэ талаар хэрхэн мэдэж болохыг асуугаарай.

ь Эцэст нь ярилцлага авсан хүнд талархал илэрхийлээд энэ ажилд орох үнэхээр сонирхолтой байгаагаа найрсгаар хэлээрэй.

Ярилцлагын дараа

ь Ярилцлага авсан хүндээ талархлын захидал бичих

ь Хэзээ дахин холбогдох эсвэл уулзах хугацаагаа сайн тэмдэглэж авах

ь Тухайн ярилцлагаас тусгаж авсан цаашид анхаарах зүйлээ тэмдэглэж авах

ь Асуусан асуултууд, түүнд хэрхэн хариулсанаа тэмдэглэх

 


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 1 » Нийт: 104
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Тавтай морил.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://hicheeldaalgavar

Найзууд

idiomatic-dormant