Хичээл
2018-12-4
Ажилд орох өргөдөл бичих
Та ажлын орон тоо асууж, эсвэл тодорхой болсон сул орон тооны ажилд орохоор өргөдөл бичих шаардлагатай болдог. Ямар ч тохиолдолд таны өргөдөл дараах зүйлсийг агуулсан байх ёстой гэдгийг санаарай.

Өргөдлийн бүтэц:

·        Өргөдлийн толгой хэсэг буюу гарчиг

·        Тэргүү буюу өргөдлийн гол санаа

·        Эхлэл хэсэг буюу өөрийн тухай товч танилцуулга (2-3 өгүүлбэрт багтсан байх)

·        Үндсэн хэсэг буюу уг асуудлыг шийдэхэд холбогдох гол зүйлс (Таны боловсрол, ажлын туршлага, ур чадвар, 4-6 өгүүлбэрт багтсан байх)

·        Төгсгөл хэсэг буюу ямар асуудлыг хэрхэн шийдвэрлүүлэх (яагаад энэ ажилд орох болсон шалтгаан, 1-2 өгүүлбэрт багтсан байх)

·        Өргөдлийн төгсгөлд өөрийн овог, нэр, оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, он сар өдрөө бичих

Анхаарах зүйлс:

ь Өргөдлийг өөрийн гараар бичнэ.

ь Хөх, хар өнгийн үзгээр гаргацтай, цэвэрхэн бичих

ь Уншихад хялбар, ойлгомжтой

ь Зөв бичгийн дүрмийн болон үг үсгийн алдаагүй, найруулга сайтай

ь Албан бичгийн загварын дагуу бичигдсэн байх

ь Шаардлагатай бүх мэдээллээ оруулсан

ь Нэг хуудаснаас хэтрээгүй байх


Comments


Бичлэг: 6 » Нийт: 80
Өмнөх | Дараагийн


Тавтай морил.

Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. Gmail цахим шуудангийн үндсэн цонх
. Gmail шинэ цахим шуудангийн хаяг нээх
. Өөрийгөө танилцуулах
. Ажлын ярилцлагад орох
. Ажилд орох өргөдөл бичих
. Анкет бөглөх
. CV- ТОВЧ НАМТАР
. СV бичих
. Байгууллагын соёл, хүний нөөцийн бодлого
. Ажлын байрны тодорхойлолт /загвар/
. Ажлын байрны тодорхойлолт.
. Ажил олгогчоос хүсэж буй хувь хүний хандлага, хөдөлмөрийн төлөвшил
. Ажлын байрны талаар мэдээлэл хайх
. Ажилд орох төлөвлөгөө гаргах

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://hicheeldaalgavar

Найзууд

Зохиогчийн эрх

© Хичээл

idiomatic-dormant