Хичээл

2020-2-20

                             МУЛЬТИМЕДИА ГЭЖ ЮУ ВЭ ?

         “Мультимедиа” гэх энэ үг нь 1993 онд АНУ-ын засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн ”Мэдээллийн өндөр хурдны төлөвлөгөө” хэмээх төслөөс үүдэн гарч ирсэн. Энэ төлөвлөгөө нь 2 чиглэлт ба өндөр түвшний харилцаа холбооны дэд бүтцийг бий болгохын тулд АНУ-ын нийт нутаг дэвсгэрийг шилэн кабелийн сүлжээгээр холбоход чиглэж байсан юм. Тэгвэл одоо мультимедиа арга хэрэгслийг өргөн хэрэглэх болсон ба дараах 4 хүчин зүйлтэй. Үүнд:

· Дижиталчлал: Дуу, зураг болон бусад мэдээллүүдийг дижиталчилснаар харьцангуй өндөр түвшний мэдээллүүдийг нэгтгэх, хэрэглэхэд илүү хялбар болно.

· Сүлжээнд оруулах: Шилэн кабелиар компьютерүүдийг холбож өргөн сүлжээнд оруулснаар их хэмжээний мэдээллийг өндөр хурдаар солилцоно.

· Харилцан ажиллагаа: Утастай адил 2 чиглэлт харилцан ажиллагаатай өндөр хариу үйлдлийг биелүүлнэ.

· Олон төрлийн мэдээллүүд ердийн, амархан удирдагдана,

Текст, график, дүрс, хөдөлгөөнт дүрс, видео, дуу, яриа зэрэг нь Мультимедиа нь кино, видео зэргээс бага зай эзэлдэг, хямд өртгөөр бүтдэг, интерактив буюу харилцан бие биетэйгээ ажиллаж харьцах боломжтой зэргээрээ давуу талтай юм.                                                                                 Дидактын үүднээс Мультимедиа элементүүд нь дараах онцлогтой байна.

Интерактив буюу харилцан яриа хэлбэрээр бие биетэйгээ ажиллах материал боловсруулах интерактив мультмедиа программ олгодог. Интерактив харилцаа гэдэгт хулганаар ажиллах, бичвэр шивж оруулах, дэлгэц дээр хуруугаараа (touch pad) дарж ажиллах, видео хурал хийх зэрэг олон үйл ажиллагаа ордог. Сүүлийн үед мультимедиа технологи нь вэб хуудас болон CD агуулга бүтээхэд ихээр хэрэглэгдэж байна. Мультимедиа элемэнтүүдийн тухай танилцъя.

Бичвэр

Мультимедиа элемэнтийн агуулгын хувьд амархан мартаж болох хэсэг бол бичвэр мэдээлэл юм. Гэвч бичвэр мэдээлэл бол ПРОГРАМЫН хамгийн энгийн мэдээллийн хэрэгсэл. Ихэнх мультимедиа нь бичвэр болон бусад медиа хэрэгслийн тусламжтайгаар мэдээллийг хүргэдэг. Мультимедиа дахь бичвэр нь тодорхой мэдээлэл өгөх эсвэлэсвэл бусад медиа хэрэгслийн мэдээллийг бататгахад хэрэглэгдэнэ.Бичвэр дангаараа мультимедиа агуулгыг бүрдүүлж чадахгүй. Вэб дээрх бичвэрийн дизайнд дараах зүйлийг анхаарна. Үүнд:

  • Нэг хуудас ба мөрөн дэх тэмдэгтийн тоог хязгаарлах;
  • Том хэмжээний сэдвийг хэд хэдэн хуудас болгон хуваах;
  • Оновчтой газруудад бичвэрийг тасалж холбоосыг зөв ашиглах;
  • Үг, өгүүлбэрийг алдаагүй зөв бичих;
  • Мэдээллийг тогтмол шинэчлэх;
  • Бичвэрийн хоорондох бүх холбоосыг шалгах.

Зураг

Зургийн хэмжээ вэбд байрлуулахад зургийн хэмжээ маш чухал.

  • Вэб хуудсан дахь зургийг ямар ч төрлийн компьютертэй хүн төвөггүй харж байхаар зөв сонгох хэрэгтэй.
  • Зургийг сүлжээгээр татаж авахад хэр зэрэг хугацаа шаардахыг тооцно.
  • Нэг хуудсан дээр хичнээн зураг байхыг тооцно.

Зураг (англ. image/picture лат. imago)-ийг толь бичигт “Хавтгай юманд аливаа юмны төрх байдлыг гарган хийсэн дүрс” гэж тайлбарласан байдаг.Мультимедиа элемэнтэд зураг гол үүрэгтэйгээр оролцдог. Дтжттал зураг нь мультимедиа агуулгыг илүү сайн илэрхийлэх ба интэрфэйсийн чухал хэсэг болж чаддаг. Ихэнх программ хөгжүүлэгчид интерактив элемэнтүүдийг тухайлбал, удирдах товчыг зэрэг хэлбэрээр хийх нь элбэг байдаг. Дижитал зургийн файлууд нь олон төрлийн формат, файлын төрлүүдийг хэрэглэдэг. Эдгээрээс хамгийн нийтлэг нь JPEG болон PNG төроийн зураг юм. Зургийн энэ хоёр төрөл нь зургийн чанарыг сайжруулж файлын хэмжээг багасгах боломжийг олгодог формат тул ихэнхдээ вэб сайтуудад хэрэглэдэг. Photoshop, Paint.NET зэрэг график дизайны программ хангамжууд нь дижитал зургийг төгс харагдуулахэффект үүсгэх боломж олгодог. Мультимедиа элемэнтэд зураг сонгож оруулах нь нарийн, чухал ажил юм.

Өнгө

Өнгө бол зургийн хамгийн том элемент юм. Хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

  • хэт гүн ханасан өнгүүдийг бүү оруул.
  • 2 өнгийн ижил тунгаар нэмж өнгийн ханалтыг багасга.
  • Зураг дээр байгаа мэдээлэлтэй зохицсон өнгөөр дэвсгэрлэ.
  • Хэт гэрэлтсэн GIF цул өнгөөр хийх нь боломжтой байдаг.

Вэб хуудас дахь зургийг ямар ч төрлийн компьютертэй хүн түвэггүй харж байхаар хэмжээг зөв сонгох хэрэгтэй. Хэт том зураг бага инчийн компьютерийн дэлгэцэд багтаж гардаггүйгээс гадна хэмжээ том байхад кино буюу видео хальсанд буулгахад бэрхшээлтэй байдаг.

Зургийг сүлжээгээр татж авахад хэр зэрэг хугацаа шаардагдахыг тооцно. Хэрэв энэ нь их цаг авахаар бол том зургийг жижигрүүлж, “tumb nail” болгон харуулна. Энэ нь дэлгэц дээр тухайн зургийн хэд дахин жижигрүүлсэн хувилбарыг гаргана гэсэн үг. Ийм төрлийн зургийг сүнирсон хүн хулганаар сонголт хийн дарж, томруулан үзэж болохоор холбоос хийнэ.

Нэг “хуудсан” дээр хичнээн зураг байхыг тооцно. Хэт олон зураг ердийн компьютерийн санах ойг түргэн дүүргэнэ.

Аудио

Аудио файлууд болон урсгалууд нь зарим мультимедиад гол үүрэг эзэлдэг. Аудио файлууд нь програмын агуулгын нэг хэсэг болж хэрэглэгдэхээс гадна мөн харилцан ажиллах ажиллагаанд тусалдаг. Вэб програмууд болон сайтад ашиглагдах үедээ аудио файлд plug-in медиа тоглуулагч хэрэглэх шаардлагатай болдог. Аудио нь MP3, WMA, WAVE, MIDI, RealAudio гэх мэт форматуудыг агуулдаг. Аудиог вэб сайтад оруулахдаа татж авар хугацааг багасгахын тулд түүний шахагдсан форматуудыг голдуу ашигладаг. Зарим вэбүүд аудиог шууд унших боломжтойгор байрлуулсан байдаг тул файлуудыг бүхэлд нь татаж авахаас өмнө сонсож болдог.

Видео

Видео мэдээлэл нь төрөл бүрийн мультимедиа программууд дээр гарч ирдэг бөгөөд ялангуяа вэб хуудас дээр хамгийн их тааралдана. Дуу бичлэг, видео хоёр хамтдаа байж тультимедиаг хөгжүүлдэг. Аудио файлын адилаар вэб сайтууд нь дахин тоглуулах боломжтой, хурдыг нь нэмэгдүүлэн тарааж чаддаг. Видео файлуудын хамгийн түгээмэл форматууд нь Flash, MPEG, AVI, WMV ба QuickTime байдаг. Ихэнх видео файлууд вэб хуудас дээр тоглогдохын тулд вэб хөтөч ПРОГРАМЫН нэмэлт плаг-ин шаарддаг ч ихэнх тохиолдолд хөтөч программ өөр дээрээ шаардлагатай нөөцүүдийг суулгасан байдаг.

Видео ямар урттай байх вэ?

• Онлайн видеоны давуу тал нь телевиз шиг нэвтрүүлгийн цагт баригдах асуудал байдаггүй. Гэхдээ өмнө дурьдсанчлан уншигчийн анхаарлыг барих хэрэгтэй. Мэдээллийн шинжтэй видео 1-3 минут байхад хангалттай.

• Харин тодорхой асуудал хөндсөн, хэн нэгний хөрөг видео нь 8-10 минутын урттай байдаг. • Баримтат нэвтрүүлэг хийж байгаа бол дэд хэсгүүдэд хувааж, агуулгаа төрөлжүүлэх нь тохиромжтой.

• Видеог онлайнд оруулахад тохиромжтой форматаар хадгална. Сэтгүүлчид ихэвчлэн .MOV ашигладаг ч MPEG, MP4, AVI, FLV гэсэн түгээмэл хувилбарууд бий.


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 8 » Нийт: 115
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Тавтай морил.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://hicheeldaalgavar

Найзууд

idiomatic-dormant