Хичээл

2020-2-3

Цахим тоглоом, гар утасны хор хөнөөл

— “Тоглоом” хэмээх үг нь JUCUS гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд XI зуунд чөлөөт цагийг өнгөрөөхөд зориулагдсан, тодорхой журам, дүрэмтэй, тоглоход зориулагдсан хэрэглэгдэхүүнтэй явагддаг үйл ажиллагааны нэг хэлбэр гэж үздэг байжээ. — Үүнээс хойш тоглоомын талаар олон тодорхойлолт гарсан байна. Тухайлбал дэлхийн нэвтэрхий тольд: “Тоглоом гэдэг нь горимын дагуу гүйцэтгэддэг оюуны болон биеийн тэмцэлдээн юм” гэжээ.

— Компьютер тоглоом нь видео тоглоомын нэг төрөл бөгөөд видео тоглоом гэдэг нь ТВ, цахим хэрэгсэл ашиглан тоглодог тоглоомууд юм. — Видео тоглоомыг: 1. ТВ ашиглан тоглох 2. Компьютер ашиглан тоглох 3. Интернет ашиглан тоглох 4. Гар утас ашиглан тоглох 5. Гар удирдлагатай тоглоом ашиглан тоглох 6. Зоос ашигладаг тоглоом ашиглан тоглох

— Компьютер тоглоомонд донтох нь олон улсын хэмжээнд анхаарал их татах боллоо. — Манай оронд 1990- ээд оноос видео тоглоомын хэлбэрүүд РС, Сега хэлбэрээр орж ирсэн. 2003 оноос хүүхдүүд тоглоомонд донтох эмгэгийн улмаас СЭМҮТөвд хандах болсон. Сүүлийн үед донтолтын хэлбэрүүд олшрон ажлын дон, юм худалдан авах дон, интернэт дон, гар утсанд донтох явдал ихэсч байна. Тоглоомны хамааралд орсон эсэхийг дараах шинжүүдээр тогтооно. Сүүлийн 12 сарын хугацаанд 4-5 шинж илэрч байвал донтолт үүссэн гэж үнэлнэ.

КТ тоглоомын талаар санаашрах 2. КТ тоглоомоос холдуулахад сэтгэл гутралын шинж тэмдэг илэрнэ 3. КТ тоглоомыг илүү удаан хугацаагаар тоглох дур үүсэх 4. КТ тоглоом тоглохгүй гэж бодсон ч (амлалт өгөх) чадахгүй байх 5. КТ тоглоомоос болж урьд нь сонирхдог байсан зүйлсээ сонирхох нь багасах КТ тоглоомноос үүдэлтэй нийгэм сэтгэл зүйн асуудал үүсч байгааг мэдсээр байж КТ тоглоомыг хэт их цагаар, удаан хугацаагаар тоглосоор байх 7. КТ тоглоом хэр их тоглодгоо нууж гэр бүл, багш, эмч болон бусад хүмүүст худлаа ярих 8. КТ тоглоомыг сэтгэл санааны таагүй байдлаас гарахын тулд тоглох 9. КТ тоглоом тоглосноос болж ажил, сургууль, албан тушаал дэвших боломж, гэр бүл, найз нөхөд, зэрэг чухал харилцааг умартах

— КТ болон интернет тоглоомонд донтох эмгэгийн гол цөм нь олон цагаар, байнгын давтамжтай тоглох бөгөөд тоглоомонд гүнзгий донтсон хүн өдөрт 8-10 цаг, эсвэл үүнээс удаан хугацааг зориулах бөгөөд долоо хоногт хамгийн багадаа 30 цаг зарцуулдаг. — Тоглоомонд донтсон эмчлүүлэгчдийг зориудаар сэдэл өгч тоглуулахад тархины тодорхой хэсгүүдэд идэвхижлийн голомт үүсдэг байна. 2013 онд тус төвийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлсэн 20 хүүхдэд хийсэн судалгаагаар: — 82,3% хараа хяналтгүй болон хайр халамж дутсан, эсвэл хэт эрхлүүлдэг зэрэг гэр бүлийн буруу хүмүүжилтэй байв. — РС-д донтсон хүүхдүүдэд:

Сэтгэцийн талаас : — Амархан ядрах — Орондоо шээх — Анхаарал сарнимтгай — Уур уцаартай — Мартамхай болох — Нойрны хямрал — Хараа болон сонсголын хий үзэгдэл — Булчин татвагнах эмгэг — Төрх үйлийн эмгэгүүд хамгийн ихээр илэрч байлаа.

Мэдрэлийн талаас: — Гарын алга — Хөлийн ул хөлрөх — Шөрмөсний рефлекс ихсэх, буурах — Толгой өвдөх — Нүдний угаар хөших зовиурууд илэрч байв. Ихэнх хүүхдүүд хөдөлгөөний дутагдалтай сулбагар байлаа.

Интернет болон КТ тоглоомын хор хөнөөл

— Сурагчдын хувьд сурлагандаа муудах — Хичээлээ таслах, эцсийн дүнд сургуулиас завсардах — Худлаа ярих — Хулгай хийх — Гэмт хэрэгт холбогдох — Байнга тоглоом бодогдох (тоглоомноос өөр зүйл сонирхохоо болих) Биеэ барьж чадахгүй, огцом түргэн ууртай болох — Гэр бүлийн үүрэг хариуцлагаа үл тоох — Хөдөлгөөний хомсдлоос үүдэлтэй биеийн өсөлт удаашрах, цус багадалт, хоол боловсруулах замын өвчнөөр өвдөх

 


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 4 » Нийт: 110
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Тавтай морил.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://hicheeldaalgavar

Найзууд

idiomatic-dormant