Хичээл

2019-12-3

Ажилд орох өргөдөл бичих

Та ажлын орон тоо асууж, эсвэл тодорхой болсон сул орон тооны ажилд орохоор өргөдөл бичих шаардлагатай болдог. Ямар ч тохиолдолд таны өргөдөл дараах зүйлсийг агуулсан байх ёстой гэдгийг санаарай.

Өргөдлийн бүтэц:

·        Өргөдлийн толгой хэсэг буюу гарчиг

·        Тэргүү буюу өргөдлийн гол санаа

·        Эхлэл хэсэг буюу өөрийн тухай товч танилцуулга (2-3 өгүүлбэрт багтсан байх)

·        Үндсэн хэсэг буюу уг асуудлыг шийдэхэд холбогдох гол зүйлс (Таны боловсрол, ажлын туршлага, ур чадвар, 4-6 өгүүлбэрт багтсан байх)

·        Төгсгөл хэсэг буюу ямар асуудлыг хэрхэн шийдвэрлүүлэх (яагаад энэ ажилд орох болсон шалтгаан, 1-2 өгүүлбэрт багтсан байх)

·        Өргөдлийн төгсгөлд өөрийн овог, нэр, оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, он сар өдрөө бичих

Анхаарах зүйлс:

ь Өргөдлийг өөрийн гараар бичнэ.

ь Хөх, хар өнгийн үзгээр гаргацтай, цэвэрхэн бичих

ь Уншихад хялбар, ойлгомжтой

ь Зөв бичгийн дүрмийн болон үг үсгийн алдаагүй, найруулга сайтай

ь Албан бичгийн загварын дагуу бичигдсэн байх

ь Шаардлагатай бүх мэдээллээ оруулсан

ь Нэг хуудаснаас хэтрээгүй байх


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 2 » Нийт: 104
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Тавтай морил.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://hicheeldaalgavar

Найзууд

idiomatic-dormant