Хичээл

2020-4-23

Хэрэглээний соёл

Хэрэглээний соёл гэж сайн төлөвлөлтийг хэлдэг.

Судалгаа

3-аас дээш жил ажилласан, 100 гаруй гадаадын иргэдээс хэрэглээний соёлын талаар судалгаа авсан байна. Судалгааны үр дүнд:
- Монголчууд үрэлгэн гэр бүлээ эрсдэл оруулаад ч хамаагүй бренд бүтээгдэхүүн авдаг.
- Хэрэглээний зөв соёл байхгүй гэж шүүмжилсэн.

Бидний талаар гадныхан юу гэж боддог вэ?

Монголчуудын хэрэглээний эерэг тал

Монголчуудын хэрэглээний сөрөг тал

  • Монголчууд амьдралын бүхий л хүрээндээ онцгой байхыг хүсдэг
  • Барууны хамгийн сүүлийн үеийн загварыг сонгодог
  • Гадуур хооллох дуртай
  • Эрүүл хүнс хэрэглэхэд бэлэн байдаг
  • Тэдэнд юу ч худалдаалж болно.
  • Дийлэнх нь бодлогогүй хэрэглээтэй. Сэтгэлийн хөөрлөөр шийддэг/бодлогогүй хэрэглээтэй./
  • Бренд бүтээгдэхүүнийг илүүд үздэг.
  • Барууны хэрэглэгчдийг дуурайдаг.
  • Монголчууд маркетингийн түрэмгийлэлд өртөж байна.
  • Хэрэглээг их шүтдэг/гадаадын бүтээгдэхүүнийг/
  • Зах зээл, эдийн засгийн соёл төлөвшөөгүй.
  • Хямд бүтээгдэхүүнийг сонгодог

Хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн шалгах вэ?

Гадаад байдал:

Өнгө - /өнгө өөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан өнгөтэй болсон эсэх/

Хэмжээ - /шошгонд заасан хэмжээнээс багассан, томорсон эсэхийг жинлэж үзэх/

Хэлбэр - /бяцарсан, бутарсан, үйрсэн эсэх/

Шингэн, хагас шингэн бүтээгдэхүүний төлөв өөрчлөгдсөн эсэх /тунадас, булингар үүссэн эсэх/

Сав баглаа боодол бүрэн бүтэн эсэх - /цоорсон, урагдсан, хагарсан, ан цав гарсан эсэх/

Үнэр, амт:

Үнэр - /эвгүй үнэр байгаа эсэх/

Амт - /исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон эсэх/

Ус хэмнэх, усны зардлаа багасгах энгийн аргууд

Хэрэв та өдөрт 2 удаа тус бүр 3 минут шүдээ угаадаг гэж бодъё. Энэ үедээ усны цоргыг нээлттэй орхивол минут тутамд 5л ус зарцуулж улмаар жилд 10950л ус үргүй зарцуулна. Иймээс шүдээ угаах , сахлаа хусахдаа крантаа хааж бай.

• Шүдээ угаасны дараа амаа зайлахдаа аяга ус хэрэглэж заншвал та жилд 9100л ус хэмнэх болно.

• Ус хэрэглэснийхээ дараа крантаа сайн хааж бай

• Шүршүүрт орохдоо биеэ савандах үедээ усаа хааж бай.

• Эвдэрхий цоргоор долоо хоногт 90л ус жилд 4680л ус алддаг.

• Энгийн татуургатэй бочки 8-9л усыг нэг таталтаар урсгадаг бол харин 6/3 гэсэн хосолсон бочки нь усаа хагас болон бүтнээр нь татдаг тул мөн л ус хэмнэнэ

• Усны крантыг /хаалт/ хаахдаа хэт чангалвал амархан эвдэрнэ. Халуун хүйтэн усны крантыг зөөлөн эргүүлж хааж, нээж байгаарай.
 


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 3 » Нийт: 115
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Тавтай морил.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://hicheeldaalgavar

Найзууд

idiomatic-dormant