Hicheeldaalgavar

“Тоглоом” хэмээх үг нь JUCUS гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд XI зуунд чөлөөт цагийг өнгөрөөхөд зориулагдсан, тодорхой журам, дүрэмтэй, тоглоход зориулагдсан хэрэглэгдэхүүнтэй явагддаг үйл ажиллагааны нэг хэлбэр гэж үздэг байжээ. Үүнээс хойш тоглоомын талаар олон тодорхойлолт гарсан байна. Тухайлбал дэлхийн нэвтэрхий тольд: “Тоглоом гэдэг нь горимын дагуу гүйцэтгэддэг оюуны болон биеийн тэмцэлдээн юм” гэжээ.

Компьютер тоглоом нь видео тоглоомын нэг төрөл бөгөөд видео тоглоом гэдэг нь ТВ, цахим хэрэгсэл ашиглан тоглодог тоглоомууд юм.

Видео тоглоомыг:

1.ТВ ашиглан тоглох

2.Компьютер ашиглан тоглох

3.Интернет ашиглан тоглох

4.Гар утас ашиглан тоглох

5.Гар удирдлагатай тоглоом ашиглан тоглох

6.Зоос ашигладаг тоглоом ашиглан тоглох

Хүн төрөлхтөн анх 1958 онд “Пинг Понг” /Ping Pong/ хэмээх видео тоглоомтой танилцаж байжээ. Энэ цагаас хойш видео тоглоом тасралтгүй хөгжсөөр дэлхийн хэмжээнд өөрийн гэсэн маш том зах зээлийг бий болгоод байна. Харин манай оронд 1990-ээд оноос видео тоглоомын хэлбэрүүд PC, Сега хэлбэрээр нэвтэрч, 2003 оноос эхлэн хүүхдүүд тоглоомонд донтох эмгэгийн улмаас СЭМҮТ-д хандах болжээ.

Олон цагаар байнгын давтамжтай тоглох нь видео тоглоомонд донтох гол шалтгаан болдог гэнэ. Тоглоомонд гүнзгий донтсон хүн өдөрт 8-10 цаг, эсвэл үүнээс удаан хугацаагаар тоглох бөгөөд долоо хоногт хамгийн багадаа 30 цагийг видео тоглоомонд зарцуулдаг гэнэ. Үүнтэй холбоотой Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 10 жилийн турш видео тоглоомын донтолтын талаар судалгаа хийсэн бөгөөд үүнийг олон улсын өвчний ангилалд оруулах магадлалтай байгааг мэдэгджээ.

Видео тоглоомонд донтолт нь хувь хүний зан чанар, нийгмийн болон гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлж, цаашлаад амьдралын зөв хэмнэлийг алдагдуулдаг. Хэрвээ

1. Видео тоглоомын талаар удаан хугацаагаар бодох

2. Видео тоглоом тоглохгүй бол сэтгэл гутралын шинж тэмдэг илрэх

3. Видео тоглоомноос болж урьд нь сонирхдог байсан зүйлсээ орхих

4. Видео тоглоомыг илүү удаан хугацаагаар тоглох хүсэлд автах

5. Видео тоглоомоос татгалзана гэсэн амлалтдаа хүрж чадахгүй байх

6. Видео тоглоом хэр их тоглодгоо нуун эцэг эх, багш, эргэн тойрныхондоо худлаа хэлэх зэрэг шалгуур үзүүлэлтүүдээс 4-5 шинж тэмдэг сүүлийн 12 сарын хугацаанд хэн нэгэнд илэрсэн тохиолдолд түүнийг тоглоомонд донтсон хэмээн үзэх юм.

Компьютерийн тоглмооын сөрөг нөлөө

Сэтгэцийн талаас

Мэдрэлийн талаас

Амархан ядрах

Орондоо шээх

Анхаарал сарнимтгай

Уур уцаартай

Мартамхай болох

Нойрны хямрал

Хараа болон сонсголын хий үзэгдэл

Булчин татвагнах эмгэг

Төрх үйлийн эмгэгүүд хамгийн ихээр илэрч байлаа.

Гарын алга

Хөлийн ул хөлрөх

Шөрмөсний рефлекс ихсэх, буурах

Толгой өвдөх

Нүдний угаар хөших зовиурууд илэрч байв. Ихэнх хүүхдүүд хөдөлгөөний дутагдалтай сулбагар байлаа.

 


Интернет болон КТ тоглоомын хор хөнөөл

Сурагчдын хувьд сурлагандаа муудах

Хичээлээ таслах, эцсийн дүнд сургуулиас завсардах

Худлаа ярих

Хулгай хийх

Гэмт хэрэгт холбогдох

Байнга тоглоом бодогдох (тоглоомноос өөр зүйл сонирхохоо болих)

 

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)