Хичээл
2018-12-5
Өөрийгөө танилцуулах

Ажил олгогчид ихэвчлэн “Та өөрийгөө товч танилцуулахгүй юу” гэсэн асуултаар ярилцлага эхэлдэг бөгөөд энэ асуулт хамгийн чухал асуулт байдаг. Энэ асуултад хэрхэн хариулснаас ажил олгогч таны талаар нэлээд тодорхой мэдэх болно.

          Иймд та энэ асуултад дараах зөвлөмжийн дагуу сайтар бэлдээд хариулаарай.

Өөрийгөө танилцуулахдаа:

*    Хувийн мэдээлэл /овог нэр, нас, гэрлэсэн эсэх/

*    Боловсролын байдал, эзэмшсэн мэргэжил

*    Ажлын туршлага /хэрвээ  та ажил хийж байсан бол/

*    Таны гол ур чадварууд /өөрийн гаргаж байсан амжилт, шинэлэг санаа, энэхүү ажлын байранд орсноор яг ямар зүйлийг хийж байгууллагын ажилд хувь нэмэр оруулах боломжтойгоо тодорхойлуулах, тухайн ажилд таны ур чадвар хэрхэн тохирч байгаа талаар ярих/

*    Та сайн зан чанаруудаа товч, тодорхой, ойлгомжтой, өөртөө итгэлтэйгээр яриарай.

Анхаарах зүйл:

ь Гэртээ эхлээд бичиж бэлдэх

ь Толинд харж өөртэйгээ ярьж турших

ь 2 минутад багтахаар ярих

ь Сандрахгүй, дуу хоолойныхоо өнгийг тохирч байгаа эсэхээ хянах/хэт чанга биш, хэт аяархан биш/

Жишээ: Намайг Батболдын Хэрлэн гэдэг. Би 28 настай. Нөхөр 2 хүүхэдтэйгээ амьдардаг.

          Би 2004 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг англи хэлний орчуулагчаар ажиллаж байсан. Миний ур чадварууд гэвэл аман болон бичгийн орчуулга хийх чадвартай, харилцааны ур чадвар, хувийн зохилн байгуулалт сайтай, хаана ч ямар нөхцөлд, ямар ч хамт олон дунд ороод хичээнгүй шаргуу ажиллаж чадна, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг өөрийн хүсэл мөрөөдлөөрөө энэ мэргэжлээ сонгосон. Чөлөөт цагаараа яруу найраг, шүлэг бичих хоббитой. Англи хэл суралцагчдад зориулж “Англи хэл-Амжилтын үндэс” ном гаргасан.

          Хүүхэд гаргасан учраас одоогоор ажилгүй байгаа. Хуучин ажиллаж байсан компани маань татан буугдсан. Би энэ ажилдаа дур сонирхолтой учраас орчуулагчийн ажил хайж байгаа бөгөөд танай компанид хувь нэмрээ оруулан тогтвор суурьшилтай ажиллаж чадна гэж найдаж байна. 

Comments


Бичлэг: 4 » Нийт: 80
Өмнөх | Дараагийн


Тавтай морил.

Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. Gmail цахим шуудангийн үндсэн цонх
. Gmail шинэ цахим шуудангийн хаяг нээх
. Өөрийгөө танилцуулах
. Ажлын ярилцлагад орох
. Ажилд орох өргөдөл бичих
. Анкет бөглөх
. CV- ТОВЧ НАМТАР
. СV бичих
. Байгууллагын соёл, хүний нөөцийн бодлого
. Ажлын байрны тодорхойлолт /загвар/
. Ажлын байрны тодорхойлолт.
. Ажил олгогчоос хүсэж буй хувь хүний хандлага, хөдөлмөрийн төлөвшил
. Ажлын байрны талаар мэдээлэл хайх
. Ажилд орох төлөвлөгөө гаргах

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://hicheeldaalgavar

Найзууд

Зохиогчийн эрх

© Хичээл

idiomatic-dormant