Hicheeldaalgavar
 Ажиллахыг хүсч байгаа байгууллагын тухай судалгааны ажлыг таныг ажлын ярицлагад урих хүртэл хийсээр л байх хэрэгтэй.

 Байгууллага үүссэн байгуулагдан үйл ажиллагаа эрхлэн хэр хуагцаа өнгөрүүлсэн. Ямар үйл ажиллагаа эрхлэн хэр хугацаа өнгөрүүлсэн. Үйлдвэр, үйлчилгээний төрөл. Салбартаа хир нэр хүндтэй. Хаана байрладаг, охин компани, салбартай эсэх, нийт ажилчдын тоо, санхүүгийн чадавхийн талаар мэдээлэлтэй болох нь ажилтан байгууллага таньж үр дүнтэй ажилахад гол нөлөөлөл болно.

 Алсын хараа, Эрхэм зорилго-г тухай ойлголт

Эрхэм зорилго гэдэг нь байгууллагын тэргүүний зорилго гэсэн үг. Энэ нь маш хүчтэй хийгээд товч байх ёстой.

 

·        Ялалтын төлөвлөгөөгөө хөгжүүлэх нь өрсөлдөөнд ялах арга зам болж өгдөг.

·        Байгууллагын хөгжлийн хүрэх цэгийг тодорхойлдог.

 

Алсын хараа гэдэг нь тухайн байгууллагын зорилт, бодлого, хүсэл эрмэлзлэлийг тодорхойлж байдаг.

 

Хүмүүсийн үнэт зүйлсийг олж харах нь чухал. Байгууллага хүмүүсийн амьдралыг сайжруулахын тулд юу хийж байна вэ? Гэдэг асуултад хамаардаг.

 

Үнэт зүйлс: шударга байдал, багаар ажиллах, тэгш байдал, чин сэтгэл, эрх чөлөө зэрэг үнэт зүйлсийг энд дурдаж болох юм.

 

Үнэт зүйлс нь эрхэм зорилго хослуулах хэрэгтэй. Энэ нь ажилтнуудад урам зориг, эрч хүч хайрлаж байдаг.

 

Байгууллагын соёл гэдэг нь тухайн байгууллагын бусдаас ялгарах онцлог, байгууллага доторх гишүүдийн янз бүрийн үзэл бодлыг нэгтгэж байдаг хүчин зүйл юм.

 

Байгууллагын соёл нь байгууллагыг бий болоход хамт үүснэ. Байгууллагын соёл нь байгууллагын үнэ цэнэ гэсэн тодорхойлолтыг бий болгоно.

Үүнд:

1.   Хувь хүний санаачлага, чармайлт, хариуцлага, хараат бус байдал.

2.   Ажиллагчдын шинэ санаачлага, зоримог алхам

3.   Байгууллагын тодорхой зорилтууд

4.   Байгууллагын доторх нэгжүүдийн хоорондын үйл ажиллагааны зохицсон байдал

5.   Удирдлагын дэмжлэг, хамтын ажиллагаа

6.   Дотоод хяналт, мониторинг, дүрэм журам

7.   Шагнал урамшуулал. Үр дүнд, гүйцэтгэлийн хэмжүүр дээр үндэслэсэн шагнал. /Үүнд цалин, нэмэгдэх, тушаал дэвших/

8.   Ил тод, нээлттэй шүүмжлэл

9.   Харилцаа холбооны хэлбэр.

 

Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрт хүмүүсийг ажилд авах, сургах бэлтгэх, албан тушаал ахих нөхцлийг бүрдүүлэх замаар байгууллагыг амжилтад хүргэх үйл ажиллагаа юм.

Хүний нөөцийн бодлого нь хүмүүсийн хувийн сонголтыг дээдлэх, авьяас боломжийг нь дэмжин хөгжүүлэх, байгууллагын эрх ашигтай ажилтнуудын хүсэлтийг уялдуулан зохицуулахад чиглэгдэж байдаг.
         
Ажлын байруудад хүмүүсийг бэлтгэх, асуудлыг шийдвэрлэх, нарийн дараатай шийдэл гаргахыг хүчний нөөцийн бодлого гэнэ.

Хүний нөөцийг төлөвлөх алхам нь байгууллагын хэтийн болон ойрын зорилгуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах ажилтны тоо, хэрэгцээг урьдчилан тооцоолж гаргахад оршино.
Х
үний нөөцийн удирдлагын ерөнхий дараалал

1.   Хүн хүчний нөөцийг төлөвлөх

2.   Ажилтнуудыг элсүүлэн авах

3.   Ажлын байранд шилж сонгох

4.   Хөдөлмөрийн хөлс болон хөнгөлөлтийг зөв тогтоох

5.   Мэргэшүүлэх ба дасан зохицоход туслах

6.   Сургалтад хамруулах

7.   Хөдөлмөрийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх

8.   Албан тушаалд дэвшүүлэх, бууруулах, шилжүүлэх, ажлаас халах

9.   Удирдах ажилтныг бэлтгэх ба албан тушаал дэвшүүлэх

Мөнгөн шагнал, ажлын цаг, хүч боломжийг хэмнэхэд чиглэсэн нэмэлт хөнгөлөлт /байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулах, өдөр өнжүүлэх ажиллуулах гм/-ийг үр бүтээлчээр хослуулж чадвал ажилтнуудын сэтгэл санааны ханамж дээшилнэ.

 Энэ нөхцөлд ажил таслах, хожимдох үзэгдэл багасах юмуу бүрмөсөн арилах боломжтой. Нэгэнт ийм ажил хэрэгч нөхцөл бүрдвэл ажилтнууд цаашид бие даан суралцах, мэргэжлийн зэргээ ахиулах сэтгэл зүй, танин мэдэхүйн нөхцөл бүрдэнэ.

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)