Hicheeldaalgavar
 Ажлын байрны аюул, эрсдлийг үнэлэх, хянах
ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ТОДОРХОЙЛОХ: R = P x N x H 

R ЭРСДЭЛИЙН ТҮВШИН

N ҮР ДАГАВАРЫН МАГАДЛАЛ

P АЮУЛ ҮҮСЭХ МАГАДЛАЛ

H ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЖ БУЙ АЖИЛТНЫ САНАЛ
 Аюулыг илрүүлэх

Аюулгүй байдлын буюу “илэрхий” аюулууд: Машины хөдөлдөг хэсэг хаалт хамгаалалтгүй байх

Хэрчих огтлох хэрэгслүүд

Хүнд ачаа гараар өргөх, ачаатай ажиллах

Цахилгаан: Барилгын цахилгааны сүлжээ, уртасгагчид, зөөврийн тоног төхөөрөмж

Хашлагагүй явган хүний зам, шат гм.

Унаж буй объект – хайрцаг, сав, баглаа боодол, хүнд юм, модны мөчир эсвэл жимс

Муу гэрэлтүүлэг 

Эрүүл мэндийн буюу “нуугдмал” аюул: Дахин давтагддаг ажлууд

Дуу чимээ

Хортон устгагч ба бусад аюултай/хортой химийн бодис

Тоос

Өвчин үүсгэгч бичил организмууд

Чичиргээ

Урт хугацаанд зогсч ажилладаг, ажил нь суух боломжгүй байх

Сандал болон компьютерын дэлгэц

Эрс тэс уур амьсгал, цаг агаар

Зохион байгуулалтын аюул: Ажлыг зохион байгуулах арга зам – Ажлыг хийх тодорхой журам, практик байна уу? Аливаа ажлыг аюулгүй хийх тухай мэдээлэл, сургалтыг тохиромжтой байдлаар өгч байна уу?

Ажлаа хийхдээ ур чадвар муутай байх

Урт цагаар ажиллах, амрах цаг бага байх, дараалсан ажил, ээлжийн ажил

Бэлгийн дарамт, эсвэл дээрэлхэж дарамтлах гэх зэрэг бүх төрлийн дарамт үзүүлэх
Дэлхийн ХАБЭА-н нөхцөл байдал.

u Осол эндэл байнга өсч байгаа жилд 2 сая хүн нас бардаг, 4 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байна.(15 секундэд нэг хүн осолд өртөж, 30 секундэд нэг хүн нас барж байгаа, энэ аймшигтай статистик)

u ХАБЭА-н арга хэмжээнд дэлхийн ДНБ-ий 4 хувь зарцуулагдаж байгаа(ядууралд зориулсан хөрөнгөөс 50 дахин их, дайнд зарж буй хөрөнгөөс 10 дахин их хөрөнгө зарж байна)

u ХАБЭА-н тогтолцоог сайжруулж, судалгаа хийж, дүрэм

журмыг маш нарийн болгосон, машин тоног төхөөрөмж,

технологийн аюулгүй ажиллагаа ихээхэн дээшилсэн ч үр

дүнгээ өгөхгүй байна.

u Шалтгаан нь зорилтот бүлэг, обьект болох хүнд хүрэхгүй

байна, өөрийгөө хамгаалах хүмүүст өөрийг нь хамгаалахад

чиглэсэн зүйл гэж ойлгуулахгүй байгаатай холбоотой.
Хоол үйлдвэрлэлийн салбарт ХАБЭА-н
зөрчил гарч буй
шалтгаан юу байв?

u ХАБЭА-ын норм дүрэм зөрчигдөж осол гарах шалтгаан

болдог.

u Хоол үйлдвэрлэлийн салбар бүрэн хувьд шилжсэнээр ХАБ-д бага мөнгө зарцуулж их ашиг олох сонирхол давамгайлсан.

u Стандарт, дүрэм журам нэлээд хоцрогдсон төдийгүй

түүнийг мөрдөхгүй байх тохиолдолууд

u Хоолны үйлчилгээ амт чанарт түлхүү анхаарч харин

тэнд ажиллагсдын ХАБ-д дутуу дулимаг хандах, сургалт

хангалтгүй явуулах.

u Стандарт, дүрэм журмын хэрэгжүүлэлт хангалтгүй.

u Төрийн хяналт шалгалт сул
1. Шалнаас үүдэлтэй гэмтэл /29%/

Гал тогоонд гардаг нийт гэмтлийн 30-иад хувь нь шалан

дээр унаснаас болдог. Ихэвчлэн яарч сандарч явсны

улмаас унадаг ч дараах зүйлүүд бас нөлөөлнө.

1. Шалан дээр ямар нэгэн (тос, ус, ногооны хальс гм)

бохирдол би болсноос

2. Хүн явах хэсэгт саадтай зүйл тавьснаас

3. Зориулалтын бус гутал, хувцас өмссөнөөс

4. Шаланд үүссэн эвдрэл

5. Тэмдэг тэмдэглэгээ байхгүйгээс

ӨРГӨХ ЗӨӨВӨРЛӨХӨӨС ГАРАХ ОСОЛ /26%/

u Аливаа барааг өргөж зөөхөд хүч чадал шаардагдах төдийгүй хүний нуруунд ачаалал ирдэг. Сээр нуруу нь маш нарийн бүтэцтэй бөгөөд өөр хоорондоо S хэлбэр үүсгэн холбогдсон нугаламуудаас бүрдэнэ. Нугаламууд нь хоорондоо зөөлөн эдээр холбогддог тул сээр нуруу

уян хөдөлгөөнтэй байдаг. Эд барааг буруу өргөж зөөвөл зөөлөн эдийг гэмтээж болзошгүй. Иймээс ачааг зөөвөрлөхдөө хүний биед, тэр тусмаа нуруундаа ачааллыг жигд хуваарилах хэрэгтэй.


 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

bagshaa bayrlalaa
baljaa (зочин) хэзээ бичсэн: 2018-03-20 16:08 | |



:-)