Hicheeldaalgavar

Байна гэхээр баригдахгүй

Барина гэхээр харагдахгүй

Биндэрьяа дэлхийн баян хөрөнгө

Бүх амьтны амин дэм Тэр юу вэ?

                                                                          Ажлын байрны агаарын орчныг тодорхойлох

Үйлдвэрийн ажлын байрны сөрөг нөхцөл нь ажилчдын эрүүл мэнд, хөдөлмөрийн бүтээмжинд муу нөлөө үзүүлдэг. Ажлын байранд дараах хүчин зүйлүүдийн хэм хэмжээг хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартын шаардлагын түвшинд байлгах шаардлагатай байдаг.
♦ 
Агаарын хэм
♦ 
Харьцангуй чийглэг 
♦ 
Дуу шуугиан 
♦ 
Гэрэлтүүлэг 
♦ 
Доргион чичиргээн 
♦ 
Агаарын хөдөлгөөн 
♦ 
Тоосжилт
♦ 
Химийн бодисын ууршилт
♦ 
Цахилгаан соронзон орон

Агаар: Агаар нь бидний эргэн тойронд байгаа бүх чөлөөт орон зайг эзлэн бодитойгоор оршин байдаг. Агаарыг бүрдүүлэгч хэсгүүд тасралтгүй, эмх замбараагүй мөнхийн хөдөлгөөнд оршино. Агаарыг барьж, амталж, харж болохгүй ч мэдрэхүйн эрхтнүүдээр мэдэрч болно. Манай дэлхийн гадна талаар бүрхэж байдаг асар зузаан хийн бүрхүүлийн агаар гэнэ. Агааргүйгээр амьд бие оршин тогтох нөхцөлгүй юм.  Агаарыг бүрдүүлж буй жижиг хэсгүүд хоорондоо их зайтай. Амархан шахагддаг. Агаарт өөрийн гэсэн хэлбэр дүрс байхгүй, тал бүр тийш тархаж, амархан өөрчлөгддөг. 
Ажлын байрны агаарын хэм:

♦ Ажлын байрны агаарын хэм ажлын зэрэглэл, хүйтэн дулааны улирлын байдлаас шалтгаалан зөвшөөрөх хэмжээ дараах байдалтай байна.
Хүйтний улиралд ажлын зэрэглэл хөнгөн үед -21-250С, дунд-17-230С, хүнд-13-190С,
Дулааны улиралд ажлын зэрэглэл хөнгөн үед -22-280С, дунд-18-270С, хүнд-15-260С байна.
♦ 
Агаарын харьцангуй чийглэг ажлын байранд тохиромжтой хэмжээ 40-60% байна.

Ажлын байрны агааржуулалт:

 Агааржуулалт сайн байх нь температур чийгийг хэвийн хэмжээнд байлгах, химийн бодисын ууршилт, тоосыг багасгах ач холбогдолтой. Байгалийн агааржуулалт нь бага зардалтай, илүүдэл дулаантай тэмцэхэд үр дүнтэй. Байгалийн агааржуулалт хүрэлцээгүй тохиолдолд нэмэлтээр зохиомол агааржуулалтыг суурилуулна.

Агаар сэлгэлтийн систем нь жилийн аль ч улиралд ажлын байрны бичил цаг уурын үзүүлэлтүүд эрүүл ахуйн шаардлага хангаж байх, агаарын дулаан 190С –аас доошгүй байна
-
Хүйтний улиралд ажлын зэрэглэл хөнгөн үед                     -0.1м/сек, дунд-0.3 м/сек, хүнд- 0.5м/сек
-
Дулааны улиралд ажлын зэрэглэл хөнгөн үед         -0.2м/сек, дунд-0.4м/сек, хүнд-0.6м/сек

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)