Hicheeldaalgavar
 Цахилгаанаар халах төхөөрөмж

Хоол үйлдвэрлэлийн төхөөрөмжийн ангилалт, марклалт

Хоол үйлдвэрлэлийн тоног тохөөрөмжийг зориулалтаар нь үндсэн дөрвөн бүлэгт хувааж болно. Үүнд:

1.   Дулааны төхөөрөмж

2.   Механик төхөөрөмж

3.   Хөргөх төхөөрөмж

4.   Туслах төхөөрөмж

Дулааны төхөөрөмж: Хоол хийх технологи ажиллагааны үндэс нь түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг халуун ажиллагаанд оруулж боловсруулах явдал юм. Дулааны төхөөрөмж гэдэг нь бүтээгдэхүүнд халуун ажиллагаа хийдэг төхөөрөмж .Эдгээрийг технологийн зориулалтаар нь чанах, шарах, халаах гэж, халаах аргаар нь шууд ба шууд бус халаалттай гэж ангилна.

Дулаан гаргах эх үүсвэрээр нь дулааны төхөөрөмжийг цахилгаанаар, хийгээр, уураар, түлшээр халах гэж ангилна.

Хийгээр халах төхөрөмж; Хийг ашигласнаар цахилгаан хэмнэх ач холбогдолтой. Шатдаг хий нь хэрэглэгчдэд тусгай хоолойгоор дамжин очдог учир ашиглалтын үед бэлтгэх, тээвэрлэх, хадгалах ажиллагаа ордоггүй, эдийн засгийн хувьд хамгийн хямд .дулаан өгөлт ихтэй, утаа тортог гаргадаггүй учир орчныг бохирдуулдаггүй, ашигт үйлын коэффициет өндөртэй зэрэг олон талын ашигтай түлш юм. Дутагдалтай тал нь дэлбэрэх аюултай , хортой байдаг. Байгалийн хийгээр баялаг орнуудад хийн төхөөрөмжийг өргөн ашигладаг.

Уураар халах төхөөрөмж: Уураар халах төхөөрөмжийг дулааны цахилгаан станц, заводын уурын зуух, эсвэл өөрийн уурын зуухнаас халуун уур авч хэрэглэх бололцоотой хоол үйлдвэрлэлийн газруудад тавьж ашиглана. Уур нь ханасан, хэт халсан гэж байдаг. Ханасан уурыг дотор нь чийгтэй, хуурай гэж ангилна. Усыг уурын тогоо гэдэг аппаратанд буцалгана, усны буцлах температур нь түүний байгаа даралтаас хамаарна. Жишээлбэл: агаарын даралтанд байгаа ус +100 гр- д, 0,5 атм даралтанд +111 гр-д буцлана. Буцлах үед усны температур тогтмол байх нь шингэний дээр үүсэж байгаа даралтаас хамаарна. Ус буцалмагц түүний дээр хуурай ханасан уурдүүний дотор байгаа ууршиж амжаагүй усны жижиг дуслаас бүрдсэн чийгтэй ханасан уур үүснэ. Халаалтыг ихэсгэх тутам уурын хийн байдал ихсэж, усны дуслын хэмжээ багассаар сүүлдээ хуурай ханасан уур болно. Хэрвээ ханасан уурыг тогтмол даралтанд үргэлжлүүлэн халаагаад байвал тэр нь хэт халсан уур болно. Хэт халсан уур нь ерөнхийдөө хийтэй төстэй. Уураар халах аппаратанд чийгтэй ханасан уурыг хэрэглэнэ. Чийгтэй уур нь уурын цамц буюу халаагч аппаратанд ороод хөрж хуралдахдаа их хэмжээний дулаан ялгаруулж бүтээгдэхүүн бүхий савыг халаана.

Уурын халаалт нь цахилгаан, хий, түлш зарцуулахгүй уурын холболтоор ирсэн уураар ажилладаг учир эдийн засгийн хувьд ашигтай байдаг.

Түлшээр халах төхөөрөмж : Шатахдаа үлэмж хэмжээний дулаан гаргах чанартай, нийлмэл органик нэгдлийг техникт түлш гэж нэрлэдэг. Түлшийг физик шинжээр нь хатуу, шингэн, хийн байдалтай гэж ангилна.

     Хатуу түлшинд мод, хүлэр, чулуун нүүрс, антрацит, занар, шингэн түлшинд нефть, түүний боловсруулалтаас гардаг бензин,керосин, мазут, хийн түлшинд байгалийн ба үйлвэрийн аргаар гаргасан шатдаг хий орно. Хатуу ба шингэн түлшээр халах төхөөрөмж нь утаа тортог, үнс, үлдэгдэл ихтэй, хоол үйлдвэрлэлийн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг сайн хангадаггүй учир сүүлийн үед их ашигладаггүй.

Цахилгаанаар халах төхөөрөмж нь бусад төрлийн халаах төхөөрөмжөөс олон талын давуу талтай. Бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг сайн хангадаг.

Хоол, нарийн боовны чанарын шаардлага нь тэдгээрийн боловсролтын үед хийгдэх дулааны тохируулгаас шууд шалтгаална. Дулааны тохируулгыг сэлгэн залгагчаар, гараар, эвсэл хянан тохируулах автомат хэрэгслээр хийнэ.

Цахилгаан техөөрөмжинд далд, ил, бүтүү гэсэн гурван төрлийн халаагч элементийг ашиглана. Ил халаагуур нь вааран ховилд ил суулгасан мушгиа хэлбэрийн утсан дамжуулагч юм. Ил утаснаас дулаан халаах орчин буюу саванд туяагаар дамжина.

Далд утастай халаагуурыг мөн адил ховилд суулгах бөгөөд механик гэмтлээс хамгаалж бүрнэ. Ийм халаагуурыг цахилгаан зуух, зайдас чанагч, кофе чанагч зэрэг төхөөрөмжинд хэрэглэнэ.

Цахилгаан зуух:

Ш  Ширэм, шүүгээг хэрэгцээгүй бол хоосон битгий залгаж халаа.

Ш  Унтраалгыг зөвхөн цагийн зүүний дагуу зөөлөн эргүүлж, халаалтыг тохируулж бай. Нойтон гараар хүрэхийг хориглоно.

Ш  Чанах, шарах зүйлийг гүйцэт болохоос нь 10-15 минутын өмнө ширмийг унтрааж бай. Дээр нь байгаа зүйл ширмэнд хуримталсан халуунаар үргэлжлэн халж гүйцэт болж чадна.

Ш  Ширмэн дээр ус, шөл, цай, тос асгаж болохгүй.

Ш  Цахилгаанд залгаатай байхад цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийхийг хориглоно.

Ш  Ажил дууссаны дараа цахилгааныг унтраалгаар болон щитээр давхар салгаж хөргөөд дээд талыг хуурай алчуураар, гадна талыг чийгтэй алчуураар арчиж цэвэрлэнэ.

Ш  Шарах шүүгээний дотор тал, ширэмний тосгуурыг цэвэрлэнэ.

Ш  Цахилгаан залгуурын хэсэгт ус чийг оруулах, ширэм болон шарах шүүгээний халаах элементийг цохиж доргиохыг хориглоно.

Шөлтэй хоолны цахилгаан тогоо:

Ш  Цахилгаанд залгахын өмнө уурын цамцны усны төвшинг шалгаж тохируул.

Ш  Хоосон байхад цахилгаанд залгаж болохгүй.

Ш  Дотор нь хийсэн хоол, цай нь багтаамжийнх нь 85%-иас ихгүй байвал зохино. Өөрөөр хэлбэл бүр дүүртэл хийж болохгүй.

Ш  Доторх зүйл нь буцлах шинж орж захаараа шазганаж эхэлмэгц тогоог унтрааж, эсвэл зөөлөн халаалтад шилжүүлж доторх зүйлийг зөөлөн халаалтаар чанаж болгоно. Дэвэргэж болохгүй.

Ш  Шөлтэй хоол цайг уудлахдаа эхлээд цахилгааныг унтрааж, шанагаар дунд нь ортол уудлаад савыг амсарт нь тааруулан тавиад тогоог голоор нь эргүүлэн тун болгоомжтой тонголйгож юүлнэ.

Ш  Хоолыг уудлах, угаадсыг авахдаа тонгойлгоод буцааж тэгшилнэ. Тогоог тонгойлгосон байдлаар удаан орхиж болохгүй.

Ш  Тогоонд шарах, хуурах зэрэг зориулалтын биш ажиллагаа хийхийг хориглоно.

Ш  Ажлын дараа тогоог цахилгаанаас салгаж, дотор талыг угааж арчаад өөхөн тосоор тосолно. Гадна талыг савантай бүлээн усаар угаагаад хуурай алчуураар арчина.

Ш  Цахилгаан залгуурын хэсэгт ус оруулж болохгүй.

Ш  Даралтын монометр, урьдчилан хамгаалах клапан ажиллагаатай байх хэрэгтэй.

Ш  Тогоог ажиллаж байхад уурын цамцанд ус оруулах цоргыг нээж болохгүй.

Ш  Битүү тагтай, 100, 100-аас дээш багтаамжийн тогоонд ажиллахдаа тогооны тагийг зааврын дагуу болгоомжтой нээж, халуун ууранд нүүр, гараа түлэгдэхээс болгоомжил.

Шарах шуугээ.

4 Ажил эхлэхийн өмнө шүүгээний бүрэн эсэх болон цэвэрлэгээг шалга.

Ш  Дотор нь шарах жигнэхээс 15-20 минутын өмнө цахилгаанд залгаж, халаах тохируулгыг тохируулж урьдчилан халаана.

4 Ажиллагааны үед халаах хэмжээг анхаарч тохируулгаар байнга тохируулж байна.

Ш  Шүүгээг ямар ч зорилгогүй асаалттай байлгахыг хориглоно.

Ш  Бүтээгдэхүүнийг шарж жигнэж байх үед шүүгээний амыг нээх бол нүүр рүү халуун хий, уур цоргихоос, амны бариулд гал түлэгдэхээс болгоомжил.

Ш  Шүүгээний дотор шөл, шүүс дэвэргэж асгаж, бүтээгдэхүүн хэт шарагдаж түлэгдэхээс болгоомжил.

Ш  Шүүгээг ямар ч зорилгогүй асаалттай байлгахыг хориглоно.

Нийтийн хоолны газрын хөдөлмөр хамгаалал, аюулгүй техникийн талаар өгөх зөвлөмж              

Ш  Ажлын дараа цахилгаанаас бүрэн салгаж хөргөөд дотор талыг сайн цэвэрлэж арчаад, гадна талыгсавантай бүлээн усаар угааж арчина.

Ш            Цахилгаан холболтын хэсэгт ус оруулахыг хориглоно.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)